Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                         

Монгол Улсын ХААИС нь эрдэм шинжилгээний тэргүүлэх 5 хүрээлэн, бүрэлдэхүүний 6 сургуультай. Тэдгээрийн нэг Дархан дахь Ургамал Газар Тариалангийн Хүрээлэн нь (УГТХ) газар тариалангийн тов бүсэд 1948 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа эрдэм шинжилгээ, дээд боловсролын бие даасан байгууллага юм.

 

2014 онд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн хүрээнд тус хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн. Одоо тус хүрээлэн нь Агро экологи, бизнесийн сургууль, Эрдэм шинжилгээний төв, Үйлдвэрлэл-Инновацийн төв гэсэн үндсэн 3 нэгжтэйгээр эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдмэл холбоог сайжруулан ажиллаж байна.

 

Өнөөдөр манай хүрээлэнд нийт 235 ажиллагсад байгаагаас 63 эрдэм шинжилгээний ажилтан, туслах ажилтан, лаборант, 86 багш ажиллаж байна. Нийт багш, ЭШ-ний ажилтнуудын 22 хувь нь эрдмийн зэрэг цолтой буюу ШУ-ны доктор 1, боловсролын доктор 21, профессор 2, дэд профессор 8, докторант 49, магистр 56, магистрант 12 тус тус ажиллаж байна.
 

 

о Агроэкологи, бизнесийн сургууль

Тус сургууль нь 1969 оноос хойш 20 гаруй мэргэжлээр 6574 мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн гаргаад байна. Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай лицей ангийг 500 гаруй сурагч төгсөж их, дээд сургуулиудад элсэн суралцсан. Одоо бакалавр, магистрын зэргийн сургалтыг өдөр, эчнээ, экстернат хэлбэрээр явуулж, нийт 21 мэргэжлээр 1700 гаруй оюутан, 100 гаруй магистрант суралцаж байна. Үүний зэрэгцээ авто жолоо, механикжуулагчийн мэргэжил олгох сургалт явуулдаг.

 

Тус сургууль нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, хүрээлэн буй орчны мониторингийн шинжилгээ, ойжуулалт, усны ай савын нэгдсэн судалгаа, хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг төсөл хэрэгжүүлж байна. Сургуулийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх үүднээс мэргэжлийн тэнхимүүдийн дэргэдэх “Зайны тандан судалгаа ба газрын мэдээллийн сан” төв, “Өрхийн сургалтын төв”, “Бизнес судлалын төв”, “Экологийн сургалтын төв”, “Усны төв”, “Хүнсний ногоо дахин боловсруулах төв” гадаад хэлний “Даймонд” төв зэрэг төрийн бус байгууллагууд төсөлт болон гэрээт ажлуудыг амжилттай гүйцэтгэж байна.

 

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01