АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Бакалавр

Мэргэжлийн тодорхойлолт

Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл

Мэргэжлийн индекс: D341400

Мэргэжлийн зориулалт:
Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, банк санхүүгийн байгууллага, татвар, даатгал, төрийн захиргаа, төсвийн байгууллагад нягтлан бодогч, санхүүчээр ажиллахаас гадна хөндлөнгийн хяналт хийх, бүртгэл-санхүүгийн удирдлагаар хангах, мэргэжлийн болон зөвлөх байгууллагад санхүүгийн мэргэжилтэн, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Мэргэжилтэн нь нийгэм-эдийн засгийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын мэргэжлийн өндөр мэдлэгтэй, орчин үеийн мэдээллийн технологийн менежментийн өргөн мэдлэгтэй, практикт хэрэглэх чадвартай, гадаад /орос, англи/ хэлийг мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадварыг эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй, чиглэсэн зорилготой, идэвхи санаачлагатай, тасралтгүйгээр бие даан суралцдаг, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээж, багаар ажиллах чадварыг эзэмшсэн, эх оронч үзэлтэй байж хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байвал зохино.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Боловсролын суурь ухаан, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу тодорхой дарааллаар бүрэн судалсны үндсэн дээр байгууллага, ААН-ийн санхүү эдийн засгийн үйл ажиллагааг олон улсын НББ-ийн стандартад нийцүүлэн гардан хөтлөх онол практикийн мэдлэг чадварыг эзэмшин, эдийн засаг, санхүүгийн талаар төрөөс явуулах бодлогыг баримтлан ажил дээрээ хэрэгжүүлж биелэлтэд нь бүртгэл хяналт тавьж, үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийж, ирээдүйн өгөөж болон эрсдлийг тооцох чадвартай, орчин үеийн техник, программуудыг ашиглах чадварыг эзэмшихийн зэрэгцээ мэргэжлийн болон бусад холбогдох шинжлэх ухааны ном сурах бичиг, гарын авлагыг ашиглах, амьдрал үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чадвар эзэмшинэ.

Мэргэжил: Эдийн засаг

Мэргэжлийн индекс: D31101

Мэргэжлийн зориулалт:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн урт, богино, дунд хугацааны санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, санхүүгийн тайлан, тэнцэлд дүн шинжилгээ хийх, төсөл төлөвлөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын тооцоо шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллана. эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгуулагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Бизнесийн эдийн засгаар мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь ерөнхий эрдмийн болон салбарын шинжлэх ухааны онол практикийн гүн бат мэдлэгтэй, гадаад хэл, өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг задлан шинжилж, тооцож төлөвлөж чаддаг, интернет болон дотоод сүлжээгээр харилцах чадвартай, удирдах ажлын сэтгэл зүйн болон логикийн зохих бэлтгэлтэй ямарваа ажлыг удирдан зохион байгуулах, асуудлыг зөв үнэлж дүгнэн шийдвэрлэх, бодлого боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг бие даасан бүтээлч сэтгэлгээтэй болсон байх ёстой. Бизнес ажил хэргийн хүрээний болон олон нийтийн харилцааны өндөр соёлтой, үнэнч зан чанартай, ажлын үр дүнг гол удирдлагаа болгон, үүргээ ухамсарласан байхын зэрэгцээ мэргэжилтэй холбогдсон хууль эрх, санхүү бизнесийн тухай хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа ашиглах чадвартай болсон байх ёстой.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Үйлдвэрлэлийн процессийг оновчтой түвшинд хөтлөхөд шаардагдах эдийн засгийн шинжилгээ судалгааг гардан хийж, үйлдвэрлэлийг эдийн засгийн болон төслийн хүчин чадлаар нь ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох онол практикийн мэдлэг чадварыг эзэмшинэ. Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн болон гадаад харилцааны бүрэлдэн тогтсон төлөв байдалд дүн шинжилгээ хийж, байгууллага аж ахуйн газар, пүүс компани, корпорацийн болон салбарын хийгээд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал үйл ажиллагааг бодитой үнэлэх чадвартай байхын зэрэгцээ мэдээллийн техник хангамжийг чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшсэн байна.

Мэргэжил: Бизнесийн удирдлага

Мэргэжлийн индекс: D041301

Мэргэжлийн зориулалт:
Бизнесийн болон үйлдвэрлэл үйлчилгээний газар, аж ахуй нэгж байгууллагад бүх шатны менежер, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгуулагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Бизнесийн удирдлага мэргэжилтэн нь эдийн засаг, бизнесийн удирдлагын түүний дотор үйлдвэрлэлийн үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд удирдах мэдлэг чадвартай байхын зэрэгцээ мэргэжлийн өндөр мэдлэгтэй, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах практикт хэрэглэх чадвартай, гадаад хэлийг мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадварыг эзэмшсэн харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй, чиглэсэн зорилготой, идэвхи санаачлагатай, тасралтгүйгээр бие даан суралцдаг, багаар болон бие даан ажиллах арга барилыг зохих түвшинд эзэмшсэн, орчны өөрчлөлт, хөгжлийн чин хандлагын мэдрэмжтэй, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээж, эх оронч үзэлтэй байж хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг үйл ажиллагааны менежерт тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн хангасан байвал зохино.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Мэргэжилтэн нь өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, төрийн захиргааны болон төсвийн байгуулагуудын төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, манлайлал, хүний нөөцийн удирдлагын гүйцэтгэх үүрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй онолын дүгнэлт өгч, түүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт, зах зээлийн судалгааны шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж пүүс, компаний менежментийн үйл ажиллагааг зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.

Мэргэжил: Маркетинг

Мэргэжлийн индекс: D01401

Мэргэжлийн зориулалт:
Бизнес /ХАА-н болон үйлдвэрлэл үйлчилгээний салбар/-ийн болон бизнесийн бус /төрийн болон төрийн бус/ бүхий л байгууллагад маркетингийн /бүтээгдэхүүн үйлчилгээ хариуцсан, борлуулалтын, судалгааны, сурталчилгааны/ менежер, эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгууллагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Мэргэжилтэн нь эдийн засаг, бизнесийн удирдлагын мэргэжлийн өргөн мэдлэгтэй, орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах практикт хэрэглэх чадвартай, гадаад хэлийг мэргэжлийн үйл ажиллагаанд ашиглах чадварыг эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, бүтээлч сэтгэлгээтэй, чиглэсэн зорилготой, идэвхи санаачлагатай, тасралтгүйгээр бие даан суралцдаг, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээж, эх оронч үзэлтэй байж хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Үзэгдэл юмсын зүй тогтол, нийгмийн амьдралын мөн чанарыг ойлгон, задлан шинжилж, хувийн дүгнэлт хийх, гадаад дотоод зах зээл, орчны өөрчлөлт шинэчлэлтийг судалж мэдээллийг энгийн ба математик, статистикийн аргаар боловсруулан, хамгийн үр өгөөжтэй маркетингийн стратегийн хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлон, шийдвэр гаргах, байгууллагын бизнес төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, өдөр тутмын маркетингийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг, чадвар эзэмшинэ.

Мэргэжил: Аялал жуулчлалын менежмент

Мэргэжлийн индекс: D041304

Мэргэжлийн зориулалт:
Аялал жуулчлалын менежер мэргэжлээр төгсөгчид нь аймаг, нийслэлийн аялал жуулчлалын газар, агентлаг, зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз зэрэг аялал жуулчлалын байгууллагуудад зохион байгуулагч, мэргэжилтэн, менежер, орчуулагч, хөтөч тайлбарлагчаар ажиллах боломжтой.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:

  • Нийгмийн үзэгдэл, харилцаа, үйл явцыг нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны суурь онол, аргазүйгээр задлан шинжилж, тайлбарлах чавдартай байх

  • Байгаль, нийгэм, хүн хоорондын харилцааны ёс зүй, эрх зүйн хэм хэмжээг мэддэг, энэ мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх

  • Амьд болон амьгүй байгаль дахь үзэгдэл, үйл явцын тухай бүрэн дүүрэн төсөөлөлтэй, байгалийн танин мэдэх шинжлэх ухааны орчин үеийн аргуудыг ойлгосон, тэдгээрийг мэргэжлийн үүргээ биелүүлэхэд ашиглаж чаддаг байх

  • Наад зах нь хоёр гадаад хэлийг өдөр тутмын болон мэргэжлийн үйл ажиллагаандаа ашиглах чадвартай байх

  • Эрүүл аж төрөх ёсны талаар шинжлэх ухааны төсөөлөлтэй болсон, өөрийн бие бялдрыг хөгжүүлэх чадвар, дадлыг эзэмшсэн байх

  • Иргэний ардчилсан ёсны суурийг бүрдүүлэгч үнэ цэнэт зүйлсийг мэддэг, бусад үндэстэн, бүс нутаг, өөрийн улс орны түүх, соёлын өвийг олон ургалч агуулгаар ойлгох, тайлбарлах, баяжуулах чадвартай, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг байх

  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, Монгол хэлээр найруулан бичих, илтгэх, зөрчилтэй нөхцөлд бусдын үзэл бодлыг хүндэтгэн зөвшилцөн удирдлагын оновчтой шийдвэр гаргах, өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээх чадвартай байх

  • Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглан шинэ мэдлэг олж авах, бүтээлчээр тасралтгүй бие даан суралцах

Мэргэжилтний мэдлэг чадвар
Аялал жуулчлалын салбарын бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, гадаад, дотоодын аялал жуулчлалын зах зээлийн үйл явцад дүн шинжилгээ, үнэлэлт, дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай гадаад хэл, харилцааны өндөр мэдлэгтэй, аялал жуулчлалын бизнесийг эрхлэн удирдан зохион байгуулах дадал, чадварыг эзэмшсэн мэргэжилтэн байна.

Аялал жуулчлалын салбарын бүх хүрээнд туроператор, агент, хөтөч тайлбарлагч, зочид буудал, зоогийн газрын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах мэдлэг чадвартай байна

Эчнээ

Мэргэжил: Бизнесийн эдийн засаг

Мэргэжлийн индекс: D31101

Мэргэжлийн зориулалт:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн урт, богино, дунд хугацааны санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, санхүүгийн тайлан, тэнцэлд дүн шинжилгээ хийх, төсөл төлөвлөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын тооцоо шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллана. эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгуулагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Бизнесийн эдийн засгаар мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь ерөнхий эрдмийн болон салбарын шинжлэх ухааны онол практикийн гүн бат мэдлэгтэй, гадаад хэл, өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг задлан шинжилж, тооцож төлөвлөж чаддаг, интернет болон дотоод сүлжээгээр харилцах чадвартай, удирдах ажлын сэтгэл зүйн болон логикийн зохих бэлтгэлтэй ямарваа ажлыг удирдан зохион байгуулах, асуудлыг зөв үнэлж дүгнэн шийдвэрлэх, бодлого боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг бие даасан бүтээлч сэтгэлгээтэй болсон байх ёстой. Бизнес ажил хэргийн хүрээний болон олон нийтийн харилцааны өндөр соёлтой, үнэнч зан чанартай, ажлын үр дүнг гол удирдлагаа болгон, үүргээ ухамсарласан байхын зэрэгцээ мэргэжилтэй холбогдсон хууль эрх, санхүү бизнесийн тухай хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа ашиглах чадвартай болсон байх ёстой.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Үйлдвэрлэлийн процессийг оновчтой түвшинд хөтлөхөд шаардагдах эдийн засгийн шинжилгээ судалгааг гардан хийж, үйлдвэрлэлийг эдийн засгийн болон төслийн хүчин чадлаар нь ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох онол практикийн мэдлэг чадварыг эзэмшинэ. Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн болон гадаад харилцааны бүрэлдэн тогтсон төлөв байдалд дүн шинжилгээ хийж, байгууллага аж ахуйн газар, пүүс компани, корпорацийн болон салбарын хийгээд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал үйл ажиллагааг бодитой үнэлэх чадвартай байхын зэрэгцээ мэдээллийн техник хангамжийг чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшсэн байна.

Магистр

Мэргэжил: Бизнес ба удирдахуй

Мэргэжлийн индекс: E04130101

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Бизнесийн удирдлагаар мэргэшсэн магистр зэрэгтэй мэргэжилтэн нь салбарын шинжлэх ухааны онол практикийн ахисан түвшний мэдлэгтэй, гадаад хэл, өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг задлан шинжилж, төлөвлөж чаддаг, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг бие даан гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүй эзэмшсэн мэргэжлийн дагуу гадаад дотоодын төсөл боловсруулах чадвартай болсон байх ёстой.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Эдийн засгийн судалгаа шинжилгээг гардан хийх, салбарын хийгээд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал үйл ажиллагааг бодитой үнэлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, мэдээллийн болон судалгааны программ хангамжийг чөлөөтэй ашиглах мэдлэг чадварыг эзэмшинэ.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01