АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Мэргэжлийн тодорхойлолт

Мэргэжлийн индекс: C621300 D621300

Мэргэжлийн зориулалт:

Улс аймаг, сум дүүргийн нутаг дэвсгэрт газар эзэмшилт, ашиглалтыг зохион байгуулах, газрын хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих, бүс нутгийн болон газрын нөхцөл нөөц, төлөв байдлыг тодорхойлох, геодезийн хэмжилт зураглалын ажлыг гүйцэтгэж, бүх шатны газар зохион байгуулалтын, газар ашиглалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах дадал туршлагыг эзэмшинэ.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага:

Газар зохион байгуулагч нь онол практикийн гүн бат мэдлэгтэй, аливаа ажлыг зохион байгуулах чадвартай, газрын талаарх асуудлыг бие даан боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр соёлтой, шударга зан чанартай, эдийн засаг, хууль эрх зүйн өргөн мэдлэг эзэмшсэн, үүнийгээ үйл ажиллагаандаа шударгаар хэрэгжүүлэх чадвартай, мэдлэг мэргэжлээ бататган дээшлүүлж, ШУ-ны ололт амжилт, шинэ техник хэрэгсэл, технологийг сайн ашиглаж сурсан байна.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:

Суурь ухаан, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу бүрэн судалсны үндсэн дээр аймаг, нийслэл, сум дүүргийн нутаг дэвсгэрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт хийх, газрын нөхцөл, нөөцийг судлан үнэлэх, кадастрын үйл ажиллагааг эрхэлж, газрын сангийн данс бүртгэл ба жижүүрийн зураглалыг хөтөлж, газрын төлөв байдалд чанарын үнэлгээ өгөх, ГЗБ-ын үйл ажиллагаанд шаардлагатай геодезийн хэмжилт, зураглал судалгаа хийж зураг төсөл зохиох онолын мэдлэг эзэмшинэ.

Онолын мэдлэгт тулгуурлан ГЗБ-ын болон хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газрыг зүй зохистой ашиглах, эзэмшүүлэх, хамгаалах, захиран зарцуулах хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, газрыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийг үндэслэн эрх зүйн баталгаажилт хийх, газар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, мэдээллээр хангах, газар ашиглаж эзэмшсэний төлбөр ногдуулах, газрын харилцааны маргааныг зохицуулах, газрын талаар төрөөс явуулах бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж, биелэлтэнд хяналт тавьж ажиллах, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг ашиглах чадвар эзэмшинэ.


“Газрын кадастр” мэргэжлийн тодорхойлолт

Мэргэжлийн индекс: D621400

Мэргэжлийн зориулалт:

Газрын кадастр нь холбогдох яам, газрын харилцааны асуудал эрхэлсэн газрууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын алба, хувийн үйлдвэрлэлийн салбаруудад газрын кадастрын асуудлаар үйлдвэрлэл, технологи, төлөвлөлт, удирдлага зохион байгуулалт, судалгаа шинжилгээ, сургалтын чиглэлээр ажиллана.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага:

Газрын кадастр нь онол практикийн гүнзгий мэдлэгтэй, зохион байгуулах чадвар сайтай, газрын харилцааны асуудлыг бие даан боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр соёлтой, шударга зан чанартай, экологи, эдийн засаг, хууль эрх зүйн өргөн мэдлэг эзэмшсэн, үүнийгээ үйл ажиллагаандаа шударгаар хэрэгжүүлэх чадвартай, мэдлэг мэргэжлээ бататган дээшлүүлж, ШУ-ны ололт амжилт, шинэ техник хэрэгсэл, технологийг сайн ашиглаж сурсан байна.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:

Суурь ухаан, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу логик дарааллаар бүрэн судалсны үндсэн дээр аймаг, нийслэл, сум дүүргийн нутаг дэвсгэрт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт хийх, газрын маргааныг шийдвэрлэх, кадастрын үйл ажиллагааг эрхэлж, газрын төлөв байдалд чанарын үнэлгээ өгөх, газрын нөөцийг судлан байгаль, эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан газрыг үнэлэх, газрын сангийн данс бүртгэл хөтлөх, тооллого хийх, атрибут болон орон зайн өгөгдлүүдийг хооронд нь уялдуулан төрөл бүрийн төлөвлөлт, судалгаа дүн шинжилгээнд ашиглах зориулалт бүхий мэдээллийн саг бүрдүүүлэх, газрын кадастрын үйл ажиллагаанд геодезийн хэмжилт, зураглал судалгаа хийх онолын мэдлэг эзэмшинэ.

Онолын мэдлэгт тулгуурлан ГЗБ-ын болон хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, хамгаалах, хөтөлбөрийг боловсруулж, газар эдэлбэрийн эрх зүйн баталгаажилт хийх, газар болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, мэдээллээр хангах, газар ашиглаж эзэмшсэний төлбөр ногдуулах, газрын талаар төрөөс явуулж буй бодлогыг нутаг дэвсгэртээ хэрэгжүүлж, биелэлтэнд хяналт тавьж ажиллах, газрын тоо бүртгэл, тооллогыг зохион байгуулах, холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, боловсронгуй болгох, орчин үеийн техник технологийг ашиглах чадвар эзэмшинэ.


“Инженер механик” мэргэжлийн тодорхойлолт

Мэргэжлийн индекс: D525000

Мэргэжлийн зориулалт:

Инженер механик нь орчин үеийн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг ХАА-н болон бусад мэргэжлийн салбаруудад ашиглах, ШУ-ны хөгжилд зохих хувь нэмэр оруулсан техникийн өргөн мэдлэгтэй, техникийн төлөвлөлт болон үүнтэй холбоотой судалгаа шинжилгээний ажил хийх бүрэн чадвартай мэргэжилтэн байна.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага:

ИМ нь онол практикийн гүн бат мэдлэгтэй, аливаа ажлыг зохион байгуулах чадвартай, агрономын болон инженерийн асуудлыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр соёлтой, шударга зан чанартай, эдийн засаг, хууль эрх зүйн өргөн мэдлэг эзэмшсэн, үүнийгээ үйл ажиллагаандаа шударгаар хэрэгжүүлэх чадвартай, мэдлэг мэргэжлээ бататган дээшлүүлж, ШУ-ны ололт амжилт, шинэ техник хэрэгсэл, технологийг сайн ашиглаж сурсан байна.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:

Суурь ухаан, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийг сургалтын төлөвлөгөөний дагуу логик дарааллаар бүрэн судалсны үндсэн дээр газар тариалан, усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийн технологи, хөрс элдэншүүлэх, тариалах, таримлыг арчлах, усалгаа хийх, хураан хадгалах, боловсруулах технологийн үндсийг эзэмшсэн, инженерийн барилга байгууламж, машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, газар тариалангийн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах чадвартай, хөрс, уур амьсгалын өөрчлөлт хувиргалтанд ГТҮТехнологийг оновчтой зохицуулж, байгалийн эрсдлээс бүрэн найдвартай хамгаалах онол практикийн мэдлэг эзэмшиж, онолын мэдлэгт тулгуурлан талбай ашиглалт, техникийн шинэчлэлийн бодлогыг удирдан явуулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хяналт тавих, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг ашиглах чадвар эзэмшсэн байна.


“Усны барилга байгууламжийн инженер” мэргэжлийн тодорхойлолт

Мэргэжлийн индекс: D580300

Мэргэжлийн зориулалт:

Усны барилга байгууламжийн инженер нь ХАА-н үйлдвэрлэлийн /бэлчээр, тариалангийн талбайн усжуулалт/ ба төв суурингийн ус хангамжийн барилга байгууламжийг барих, ашиглах, барилгын ба усны нөөцийн ашиглалтанд мэргэжлийн хяналт тавих, усны нөөцийг нэгдмэлээр зохистой ашиглах, усны хор хөнөөлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг байгууллагад барилгын, ашиглалтын, хяналтын инженерээр ажиллахаас гадна төсөв зохиох, мэргэжлийн чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний байгууллагад ажиллана.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага:

УББИ нь онол практикийн гүн бат мэдлэгтэй, ажлыг зохион байгуулах чадвартай, усны барилга байгууламжийг барих, шинжлэх ухааны ололт, шинэ техник хэрэгсэл, технологийг ашиглах талаарх асуудлыг бие даан боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны өндөр соёлтой, шударга зан чанартай, эдийн засаг, хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй байна.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:

ХАА-н болон төв суурингийн усан хангамжийн барилга байгууламжийн инженерийн тооцоог хийх, зураг төсөл зохиох, засвар үйлчилгээ хийх, усны хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах, усны бодлогын талаар төрөөс явуулах бодлогыг хариуцсан ажил дээрээ хэрэгжүүлж, биелэлтэнд нь хяналт тавьж, үйл ажиллагаандаа орчин үеийн техник технологийг ашиглах талаар онол, практикийн мэдлэг, чадвартай байна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01