АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах


Хүрээлэн буй орчин судлалын тэнхим

1995 онд Байгаль орчин судлалын тэнхим нэртэйгээр байгуулагдаж, 1996 онд Байгаль орчин зүйн судлалын тэнхим, 2004 оноос Экологийн тэнхим, 2006 онд Агроэкологийн тэнхим, 2014 оны 4-р сараас Хүрээлэн буй орчин судлалын тэнхим нэртэйгээр зохион байгуулагдаад байна. Тэнхимийн бүрэлдэхүүнд дэд профессор багш 3, ахлах багш 5, заах аргач багш 1, дадлагажигч багш 4, гэрээт багш 2, туслах ажилтан 1 ажиллаж байна . ХАА-н ухааны доктор, дэд профессор 1, биологийн ухааны доктор, дэд профессор 1, химийн шинжлэх ухааны доктор 1, докторант багш 6, магиср багш 5 тус багшилдаг.

Хүрээлэн буй орчин судлалын тэнхим нь Байгаль орчны хяналт үнэлгээ, Экологи байгаль хамгаалал,Хэрэглээний хими, Усны нөөц, экологи, Цаг уур мэргэжлээр бакалавр, Цаг уурын техникч мэргэжлээр дипломын сургалт, Экологи байгаль хамгаалал, Цаг уур мэргэжлийн эчнээ болон экстернат сургалт, Хүрээлэн буй орчны хамгаалал, Цаг уурын инженер, Усны ай савын менежментийн чиглэлээр магистрын сургалтыг амжилттай явуулж байна.

Эрдэм шинжилгээ
Ургамлын аймаг, ургамлын нөмрөгийн судалгаа , амьтны аймаг, жижиг хөхтөн, мэрэгчдийн судалгаа, ойн сан, ойн нөхөн сэргээлт, ойг хөнөөлт шавьжаас хамгаалах, бэлчээрийн менежмент, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент, экологийн урсацын судалгаа, уур амьсгалын өөрчлөлт усны нөөцөд нөлөөлөх нөлөөлөл, агаар мандлын синоптик процессын судалгаа зэрэг суурь болон хавсарга судалгаа, Хараа голын хатуу урсацын судалгаа, хот орчмын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ, Тариалангийн бүс нутгийн агро уур амьсгалын өөрчлөлт зэрэг гэрээт болон төсөлт ажлыг амжилттай гүйцэтгэж байна.

Гадаад харилцаа хамтын ажиллагаа
Исланд улс дахь Нэгдсэн Үндэсний Их Сургууль , Швецарийн хөгжлийн агентлаг “ Ногоон алт” бэлчээрийн менежментийн төсөл, Монгол Японы дэлхийг ногооруулах сан, ХААИС-н Экологи технологийн сургууль, БОАЖЯ-ны Сэлэнгэ аймаг дахь Тужийн Нарсны Байгалийн Цогцолборт Газрын Хамгаалалтын захиргаа, Дархан –Уул аймгийн БОАЖГазар, Өмнөговь аймгийн БОАЖГазар, Сэлэнгэ аймгийн “Газрын ундраа” ХХК, Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын газар “ Байгаль судлалын төв” ТББ, ОХУ-н Буриад улсын Байгаль нуурын хүрээлэн, МУИС-н ГГС-ийн Цаг уур ус судлалын тэнхим, аймаг орон нутгийн Ус сувгийн удирдах газар, Цаг уур орчны шинжилгээний газар зэрэг газруудтай хамтран ажиллаж байна.

Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш, ажилтнууд:

Овог нэр Албан тушаал Зэрэг, цол Өрөө Э-шуудан
Б.Одончимэг тэнхимийн эрхлэгч магистр 205 odonchimeg@sab.edu.mn
М.Ганболд дэд проф/багш доктор, дэд профессор 110 ganbold@sab.edu.mn
Ж.Оюун дэд проф/багш доктор, дэд профессор 110 oyun@sab.edu.mn
Д.Нандинцэцэг дэд проф/багш доктор 112 nandintsetseg@sab.edu.mn
Б.Цэрэннадмид ахлах багш магистр 112 tserennadmid@sab.edu.mn
Д.Сарантуяа ахлах багш магистр 309А sarantuya@sab.edu.mn
Н.Очиррагчаа ахлах багш магистр 112 ochirragchaa@sab.edu.mn
А.Ганчимэг багш магистр 112 ganchimeg@sab.edu.mn
Д.Амаржаргал багш магистр 112 amarjargald@sab.edu.mn
Д.Энхзул багш магистр 112 enkhzul@sab.edu.mn
Д.Дарханбаяр багш магистр 112 darkhanbayar@sab.edu.mn
Ө.Дэмбэрэлням багш магистр 112 demberelnyam@sab.edu.mn
И.Баяраа дадлагажигч багш магистр 112 bayaraa@sab.edu.mn
Ө.Одбаяр гэрээт багш магистр 112 odbayar@sab.edu.mn
Х.Туулцэцэг гэрээт багш магистр 112 tuultsetseg@sab.edu.mn
Б.Дагиннас туслах ажилтан магистр 205 daginnas@sab.edu.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01