АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

ХААИС-ын харъяа УГТХүрээлэнгийн Агроэкологи бизнесийн сургуулийн хэмжээнд БСШУЯ-наас батлан өгсөн 5 магистрын зэрэг олгох хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Магистрын сургалтын хөтөлбөрийн хичээлийн жил “намар”, “хавар” гэсэн 2 улиралтай, хичээлийн 15-аас доошгүй долоо хоног байх ба шалгалтын нэг, нийт 16 долоо хоногтой байна. Магистрын сургалтын төлөвлөгөө нь шинжлэх ухааны магистр 33 багц цаг, мэргэжлийн магистр 35 багц цаг байна. Магистрантуудын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүд судалгааны арга зүй 4 багц цаг, англи хэл 3 багц цаг, мэргэшүүлэх хичээлүүд 15 багц цаг, эрдэм шинжилгээний ажил 4 багц цаг, магистрын ажил 7 багц цаг бүтэцтэй.

Магистрын сургалтын хугацаа 1,5-2 жил байна. Мэргэжил өөрчилж суралцахтай холбоотойгоор судлах бэлтгэл сургалтын хугацааг судлах багц цагийн хэмжээнээс хамааруулж 2 улирлаас ихгүй байна.

Дараахь таван мэргэжлийн ахисан шатны сургалтыг манай сургууль явуулж байна. Үүнд:

  • Агроном-E08110101 /мэргэжлийн индекс/

  • Бизнесийн удирдлага-E04130101

  • Хүрээлэн буй орчны хамгаалал-E05210201

  • Усны ай савын менежмент-E05220202

  • Цаг уурын инженер-E05330301

ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛЛАГА

Магистрантурт бакалаврын зэрэгтэй иргэнийг эзэмшсэн мэргэжлийн чиглэлийн дагуу уралдаант шалгалтаар элсүүлнэ.

Магистрантурт элсэхийг хүсэгчдийг жил бүрийн II, IX сард нэгдсэн журмаар бүртгэж, гадаад хэл болон мэргэжлийн шалгалт авч элсүүлнэ. Шалгалт нь мэдлэг шалгах тест байна.

Магистрын сургалтанд элсэхийг хүсэгч бүртгүүлэхдээ доорх материалыг бүрдүүлнэ.

  • Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

  • Бакалаврын дипломны баталгаажуулсан хуулбар

  • Элсэгчийн анкет, 2 хувь зураг

  • Бүртгэлийн хураамж

  • Болзол хангасан төгсөгчийн хувьд түүнд олгосон магистрт сурах урилга

Хөдөө аж ахуйн сургуулийг 3.5-с дээш голчтой дүнтэй бакалаврын зэрэгтэй төгссөн иргэн өөрөө хүсэлт гаргавал магистрантурт шалгалтгүй элсүүлж, сургалтын төлбөрийг 10 хувь хөнгөлнө.

Элсэгч нь бакалаврын түвшинд эзэмшсэн мэргэжлээс өөр чиглэлээр магистрын зэргийн сургалтын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү хичээлүүдийг нөхөн үзнэ. Энэ тохиолдолд суурь мэргэжлийн чиглэлийг харгалзан магистрын өмнөх зэргийн сургалтын агуулгын зөрүүг эзэмших сургалтанд зайлшгүй хамрагдан 15-30 багц цагийн хичээлийг бакалаврын түвшний бэлтгэл сургалтаар нөхөн судална.

Магистрантын бэлтгэл сургалтаар судлах багц цагийн хэмжээг СБЗА-с тогтоож, хичээл сургалтыг тэнхим нэгж зохион байгуулан явуулах бөгөөд уг сургалтанд хамрагдсан суралцагсдад судласан хичээл, цуглуулсан багц цагийг гэрчлэх дүнгийн тодорхойлолт олгоно. Бэлтгэл сургалтын багц цагийн төлбөрийг бакалаврын сургалтын эчнээ ангийн төлбөрийн тогтоосон жишгээр тооцно.

Магистрын зэрэгтэй иргэн өөр чиглэлээр магистрантурт элсэн суралцах бол өмнө нь судалсан ерөнхий суурь хичээлүүдийг дүйцүүлэн тооцож болно.

Элсэлтийн шалгалтанд тэнцсэн иргэнийг суралцуулах тухай захирлын тушаал гарснаар элссэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, хэлбэр, мэргэжил, суралцах хугацааг тодорхой заана.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01