АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай

лицей сургууль

Эрхэм зорилго
Чанартай боловсрол амьдралын баталгаа

Сургалт
Математик, физик, химийн хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж сурах арга барил сайн эзэмшсэн суралцах чадвар өндөртэй сурагчдыг их, дээд сургуулиудад бэлтгэн өгөх, хүүхдүүдийн авъяас чадварыг багаас нь нээн илрүүлж хөгжүүлэх, эрдэмтдийн залуу халааг төрүүлэх зорилгоор анх 1995 онд байгуулагдсан.

Тус сургуульд магистр болон түүнээс дээш зэрэгтэй заах арга барил өндөртэй туршлагатай багш нар хичээл зааж байна. Компьютер, англи хэлний зайны сургалтын лаборатори физик, химийн танхим, номын сан зэрэг сургалтыг өндөр түвшинд явуулах материаллаг баазаар хангагдсан.

Төгсөгчид Монгол улсын хамгийн нэр хүндтэй сургуулиудад уралдаант шалгалтаар бүгд тэнцэн орж суралцдаг.

Лицей төгсөгчид өөрийн орны их, дээд сургуулиудад амжилттай суралцахын зэрэгцээ Англи, Герман, Куба, Хятад, ОХУ, Сингапур, Норвеги, Япон , Солонгос зэрэг орны томоохон их сургуулиудад амжилттай суралцаж байна.

Олон улсын болон улсын хэмжээний олимпиад уралдаан тэмцээнүүдэд сурагчид тогтмол амжилттай оролцож медаль байруудад шалгарч байна.

Эстони хотод болсон олон улсын физикийн 43-р олимпиадын хүрэл медальт Б.Батцоож, Олон улсын математикийн 45-р олимпиадын хүрэл медальт Ч.Сугардорж, улсын физикийн олимпиадын мөнгөн медальт Г.Энхбаяр, улсын математикийн олимпиадын хүрэл медальт Л.Эрдэнэбаатар, улсын мэдээлэл зүйн олимпиадын тэргүүн байрын шагналт Х.Батболд зэрэг олон шилдэг сурагчдыг төгсгөн гаргасан.

Мөн улс, аймаг бүсийн олимпиадуудад амжилттай оролцдог. Тухайлбал: Улсын физикийн II даваанд Б.Даваасүрэн хошой алтан медаль , Х.Тэмүүлэн , Ч.Тэрбиш Г.Нандинбилэг тус тус хүрэл медаль, Улсын химийн II даваанд Э.Цэнгүүн, Б.Даваасүрэн алтан медаль хүртсэн амжилтуудыг дурьдаж болно.

Лицей сургуулийн багш, ажилтнууд:

Нэр

Албан тушаал

Зэрэг цол

Өрөө

Э-шуудан

Б.Шаравсүрэн

Лицей сургуулийн захирал

Магистр

Захирлын өрөө

sharavsuren@sab.edu.mn

Б.Чинзориг

Математикийн багш

Магистр

Багш нарын өрөө

chinzorig@sab.edu.mn

С.Мөнсгөөл

Химийн багш

Магистр

Багш нарын өрөө

munsguul@sab.edu.mn

Ц.Нарантуяа

Англи, орос хэлний багш

Магистр

Багш нарын өрөө

narantuya.ts@sab.edu.mn

П.Баярхүү

Хичээлийн туслах ажилтан

Магистр

Багш нарын өрөө

bayarkhuu@sab.eud.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01