АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ХААИС-ИЙН ХАРЬЯА УГТХ-ИЙН АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү журмыг Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-нд нийцүүлэн боловсруулав.

1.2. ХААИС-ийн харьяа УГТХ-ийн Агроэкологи, Бизнесийн сургуулийн /цаашид Агроэкологи Бизнесийн Сургууль гэх/ бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.

1.4. Агроэкологи Бизнесийн Сургуульд элсэн суралцахаар хүсэлт гаргагч ба элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

1.5. Агроэкологи Бизнесийн Сургууль нь хөдөөгийн хөгжлийн шинжлэх ухаан, сургалт, үйлдвэрлэлийн тулгуур төвийн хувьд хөдөө орон нутгаас оюутан түлхүү элсүүлэх бодлого баримтална.

1.6. Төрийн захиргааны байгууллагын захиалга, зах зээлийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэргээс хамааран БСШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.

1.7. Аймаг орон нутгаас оюутан элсүүлэх үйл ажиллагааг "Аймаг, орон нутгаас Монголын Их Дээд Сургуулиудын Консорциумын (МИДСК) гишүүн их, дээд сургууль, коллежид 2013 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-аас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.

1.8. Захирлын тушаалаар батлагдсан элсэлтийн төв комисс элсэлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

ХОЁР. ЭЛСЭЛТИЙН КОМИСС

2.1. Элсэлтийн төв комиссын даргаар сургалт эрхэлсэн дэд захирал, нарийн бичгийн даргаар сургалтын менежер, гишүүдээр тэнхимийн эрхлэгч, сургалтын асуудал хариуцсан арга зүйч, төгсөлтийн дараах сургалт хариуцсан арга зүйч болон бусад холбогдох хүмүүсийг захирлын тушаалаар томилно.

2.2. Энэхүү журмаар зохицуулагдахгүй асуудал гарвал захирлын тушаалаар батлагдсан Элсэлтийн төв комисс шийдвэрлэнэ.

ГУРАВ. БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ, ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

3.1. БҮТ-ийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Агроэкологи Бизнесийн Сургуулийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.

3.2. Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа сонирхсон мэргэжлээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна /цахим картаар төлбөр хэрхэн хийх тухай дэлгэрэнгүй зөвлөмж элсэлтийн системд байршуулсан байна. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна. Уг хураамжийг төлж хэдэн ч мэргэжлээр бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийн хураамжийг буцаан олгохгүй/.

3.3. Аймаг, орон нутгаас Агроэкологи Бизнесийн Сургуульд элсэн суралцахыг хүсэгч нь МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн байна.

3.4. Агроэкологи Бизнесийн Сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтуудыг өгч, энэ журмын нэгдүгээр хавсралтанд заасан, өөрийн сонирхсон хөтөлбөрийн хамаарах бүлгийн ерөнхий шалгалтанд тавигдах босго онооны болзлыг хангасан байна.

3.5. Агроэкологи Бизнесийн Сургуульд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.

3.6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч хүлээнэ.

3.7. Энэ журмын нэгдүгээр хавсралтанд заасан бүлэг тус бүрээр элсэхийг хүсэгчдийн оноог тооцно. Элсэхийг хүсэгч нь тухайн хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн байна.

3.8. Агроэкологи Бизнесийн Сургуулийн бакалаврын хөтөлбөрүүдэд хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагтаа МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст тогтоосон хугацаанд иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтайгаа ирж хуваарь сонголт хийнэ.

3.9. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн Агроэкологи Бизнесийн Сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэж, хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсвэл “ХААИС-ийн харъяа УГТХ-ийн Агроэкологи Бизнесийн Сургуулийн бакалаврын сургалтын журам” –ын дагуу асуудлыг шийдвэрлэнэ.

3.10. Агроэкологи Бизнесийн Сургуулийн бакалаврын багц хөтөлбөрт элсэгч нь 2 жил суралцсаны дараа суралцсан хугацааны дүнгээр жагсан тухайн багцын хөтөлбөрүүдээс сонголт хийж үргэлжлүүлэн суралцаж төгсөнө.

3.11. Агроэкологи Бизнесийн Сургуулийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийг Монгол Улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ.

ДӨРӨВ. ЭЛСЭЛТИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ

4.1. БСШУЯ-ны сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын олимпиадад оролцсон, /олон улс, улсын албан ёсны олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиад, уралдаанд эхний 1-5 дугаар байр эзэлсэн/ БСШУЯ-аас тавигдах ЭЕШ-ын босго оноог хангасан ЕБС төгсөгчийг тухайн чиглэлээр БСШУЯ-ны лавлагаа болон холбогдох баримт бичгийг үндэслэн /шууд/ элсүүлнэ. Элсэгчийг эхний улирлын сургалтын төлбөрөөс 100 хувиар хөнгөлөлттэй суралцуулна.

4.2. БСШУЯ-аас тавигдах ЭЕШ-ын 650-750 оноотой элсэгчийг эхний улирлын сургалтын төлбөрөөс 50 хувиар, 751 дээш оноотой элсэгчийг 100 хувиар хөнгөлөлттэй суралцуулна.

4.3. ХААИС-ийн харьяа УГТХ-ийн лицей сургуулиас сурлагын дүнгийн жагсаалтаар эхний 15 байранд шалгарсан, ерөнхий шалгалтын оноо 400-аас дээш оноо авсан сурагчид өөрийн хүссэн мэргэжлийн ангид элсэх боломжтой.

4.4. Урлаг спортын гоц авъяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан тэмцээнд эхний 3 байрт шалгарагсдыг ерөнхий шалгалтын чиглэл, босго оноог (400) харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлэн суралцуулна.

4.5. Хөдөө орон нутаг дахь салбарын мэргэжилтний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хөнгөлөлттэй нөхцөлөөр оюутан элсүүлж болно. Үүнийг орон нутгийн засаг, захиргааны тодорхойлолт, дэмжлэгийг үндэслэн хамтран зохион байгуулна.

4.6. ХАА-н салбарын үе дамжсан мэргэжил, арга ухааныг өвлүүлэх үүднээс иргэдийн хүсэлтээр тэдний залгамжлагчийг элсүүлэн суралцуулж болно. Элсэхийг хүсэгчид харъяа орон нутгийн Засаг даргын тамгын газрын албан тодорхойлолт болон энэхүү журамд заасан баримт бичгийг бүрдүүлж элсэлтийн төв комисст ирүүлнэ.

ОЮУТНЫ ЭЛСЭЛТ, СУРГАЛТЫН НӨХЦӨЛ

Элсэгч нь тухайн мэргэжлийн чилэлд харгалзах ерөнхий шалгалтын аль нэгийг өгсөн байна.

Олон улсын хамтарсан хөтөлбөрүүдэд суралцах элсэгч нь элсэлтийн журамд заасны дагуу өөрийн сонирхсон мэргэжлийн ангид суралцахын зэрэгцээ Гадаад хэлний төвөөс зохион байгуулах гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдана.

Гадаад хэлний нэмэлт сургалтанд хамрагдсан оюутан зохих болзлыг хангасан тохиолдолд хамтын ажиллагаатай гадаадын их, дээд сургуульд хос хөтөлбөрөөр элсэн суралцана.

Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ. Энэ тохиолдолд зарим тодорхой мэргэжлүүдээр сургуулийн зүгээс дээд боловсролтой иргэн элсүүлэх тоонд хязгаарлалт тавьж болно.

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР, МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ

Дараах хөтөлбөр, мэргэжлүүдээр оюутан элсүүлэх бөгөөд хөтөлбөр, мэргэжлийн чиглэл тус бүрт харгалзах хичээлүүдийн аль нэгээр Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өгсөн байна.

Хөтөлбөр

Хөтөлбөр дэх мэргэжлийн нэр

ЭЕШ өгсөн байх хичээл

Босго оноо

Индекс

Нэр

1

031101

Эдийн засаг

Бизнесийн эдийн засаг

Математик, гадаад хэл, нийгэм

400

2

041101

Бизнесийн удирдлага

Нягтлан бодох бүртгэл

Математик, гадаад хэл, нийгэм

400

041301

Бизнесийн менежмент

Математик, гадаад хэл, нийгэм

400

041401

Маркетингийн менежмент

Математик, гадаад хэл, нийгэм

400

041304

Аялал жуулчлалын менежмент

Математик, гадаад хэл, газарзүй

400

3

052101

Экологи

Экологи, байгаль хамгаалал

Хими, биологи, математик

400

071201

Байгаль орчны, хяналт үнэлгээ

Хими, биологи, математик

400

052103

Цаг уур

Цаг уурын инженер

Математик, физик

400

052202

Ус судлал

Усны нөөц, экологи

Математик, физик, Хими

400

4

053101

Хими

Хүрээлэн буй орчны хими

Хими, математик, биологи

400

5

053201

Геодези

Геодезийн инженер

Математик, физик

400

6

071501

Механик инженер

Механик инженер

Математик, физик

400

7

073101

Газар зохион байгуулалт

Газар зохион байгуулалтын инженер

Математик, физик, газарзүй

400

Газрын кадастрын инженер

Математик, физик

400

8

073201

Хүрээлэн буй орчны инженер

Усны барилга байгууламжийн инженер

Математик, физик

400

9

081101

Агроном

Агроном

Математик, хими, биологи

400

081102

Хөрс судлал, агрохими

Хөрс судлал, агрохими

Хими, биологи, газарзүй

400

081103

Газар тариалангийн аж ахуй

Агрофермер, технологи

Математик, хими, биологи

400

081201

Жимс ногооны аж ахуй

Жимс ногооны агроном

Математик, хими, биологи

400

10

082101

Ойн үйлдвэрлэлийн техник технологи

Ойн инженер

Математик, хими, биологи

400

7. ЭЛСЭГЧДИЙН БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ, ХУГАЦАА

Элсэгчид жил бүрийн 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд сургууль дээр бүртгүүлнэ. Элсэгч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

- Батламж

- Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, диплом

- Суралцагчийн хувийн хэрэг

- Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар

- 3*4 хэмжээтэй 2 хувь зураг

- Төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжаар суралцах бол холбогдох материалууд

- Бүртгэлийн хураамж 20000 төгрөг / оюутны багц/

- Сургалтын төлбөр

8. СУРГУУЛИЙН ХАЯГ

Дархан-Уул аймаг, Дархан сум 15-р баг Их Сургуулийн гудамж

Утас: 70373539, 70374342 Факс: 70374132

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01