АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа сургуулийн үйлдвэрчний эвлэлийн танилцуулга

ҮЭ-ийн Хорооны уриа: “Хөдөлмөрийн хүний төлөө!”.

Үндсэн зорилт

  • Цалин хөлс, нэмэгдэл, нийгмийн хангамжийг амьдралын бодит хэрэгцээг хангах хүртэл нэмэгдүүлэхийн төлөө ажиллах,

  • Хөдөлмөр хамгааллыг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг багасгахын тулд тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлсийг бууруулах

  • Ая тухтай ажлын байранд хөдөлмөрлөх нөхцлийг хангуулах

  • Хууль, эрх зүй, дүрэм журмын орчинг боловсронгуй болгоход санал бодлоо илэрхийлэх

  • Гишүүдийн боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн сургалтуудыг зохион байгуулахад туслах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлж байна.

Цаашдын зорилт

  1. Тэргүүний ҮЭ-ийн байгууллагатай туршлага солилцох

  2. ҮЭ-ийн байгууллагын нэр хүндийг өндөрт өргөж, хөдөлмөрчдөд таниулж ойлгуулах, сурталчилгаа хийх

  3. Гишүүд, тэргүүлэгч, идэвхтэн, сонгуультны ҮЭ-ийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалт явуулах

  4. Гишүүдийн нийгмийн асуудалд чиглэсэн бүтээлч санааг дараагийн Хамтын гэрээнд оруулж хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг тавин ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалт

ҮЭ-ийн Хороо нь тус байгууллагад 1969 оноос анх зохион байгуулагдсан. Улсын бүртгэлд 2003 оны 06 дугаар сарын 30-нд бүртгүүлэн “Дархан-Уул аймгийн ХААИС-ийн сургалтын салбарын ҮЭ-ийн Хороо” гэсэн нэртэй улсдаа данстай, гишүүдээ төлөөлөх бие даасан хуулийн этгээд болж, ¹1471 тоот гэрчилгээг Хууль зүйн яамнаас хүлээн авсан байдаг.

Өнөөгийн түвшинд тус сургуулийн ҮЭ-ийн Хороо нь 108 гишүүн, 7 тэргүүлэгч, ажлын 3 хэсэг, Хяналтын зөвлөл, Залуучуудын бүлэг, Эмэгтэйчүүдийн бүлэг гэсэн бүтцээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

  • ҮЭХ-ны даргаар Н.Наранцэцэг

  • Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн сургалт, судалгааны хэсгийн ахлагчаар тэргүүлэгч Д.Даваахүү, гишүүдээр тэргүүлэгч Б.Энхтуяа, Н.Энхмаа,

  • Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал, нийгмийн халамжийн хэсгийн ахлагчаар тэргүүлэгч Д.Мөнхзул, гишүүдээр тэргүүлэгч Х.Базарсад, Д.Сарантуяа,

  • ҮЭХ-ны “Залуучуудын бүлэг”-ийн ахлагчаар Т.Отгонбат,

  • ҮЭХ-ны “Эмэгтэйчүүдийн бүлэг”-ийн ахлагчаар П.Буянтогтох,

  • ҮЭ-ийн Хорооны хяналтын зөвлөлийн даргаар Я.Баярцэцэг, гишүүдээр С.Эрдэнэчимэг, Ц.Нарантуяа нар тус тус ажиллаж байна.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01