Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Мэргэжлийн тодорхойлолт

АГРОНОМ (AGRONOMY)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

Үр тариа, төс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах технологийг эдийн засгийн үр ашигтайгаар төлөвлөх, удирдан зохион байгуулах, хянах, гардан гүйцэтгэх чадвар эзэмшсэн эх орны болон олон улсын зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжилтэн байна.

АЖЛЫН БАЙР:

  • - Агрономч

  • - Судлаач /эрдэм шинжилгээний ажилтан/

  • - Багш

  • - Хөдөө аж ахуйн газар мэргэжилтэн

  • - Мэргэжлийн хяналтын албанд хорио цээрийн байцаагч

  • - Фермерийн аж ахуйн мэргэжилтэн

  • - Төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн

  • - Дотоод гадаадын төсөл хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, мэргэжилтэн

  • - Хувийн аж ахуйн удирдах ажилтан, агрономч


ГАЗАР ТАРИАЛАНГААР МЭРГЭШСЭН ФЕРМЕРИЙН АЖ АХУЙ

(CROP FARMING)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Таримал ургамал болон хадлан бэлчээрийн ургамлын морфологи, биологи, экологийн онцлогийг судлах

  • - Фермерийн аж ахуйг удирдан зохион байгуулах, дэвшилтэт технологийг хэрэгжүүлэх

  • - Таримал болон тэжээлийн ургамал тариалах, тэжээл үйлдвэрлэх технологийг эзэмших

  • - Фермерийн аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, дахин боловсруулах, худалдан боловсруулах, эдийн засгийн үр ашгийг тооцох

АЖЛЫН БАЙР:

  • - Фермер

  • - Агрономч

  • - Судлаач /эрдэм шинжилгээний ажилтан/

  • - Хөдөө аж ахуйн газар мэргэжилтэн

  • - Төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн

  • - Дотоод гадаадын төсөл хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, мэргэжилтэн

  • - Хувийн аж ахуйн удирдах ажилтан, агрономч

  • - Багш


ЖИМС, НОГООНЫ АЖ АХУЙН АГРОНОМ

(FRIUT AND VEGETABLE FARMING AGRONOMY)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Жимс, жимсгэнэ чимэглэлийн ургамал, хүнсний ногооны ургамлын ангилал, морфологи, биологи, экологийн онцлогийг судлах

  • - Жимс, жимсгэнэ чимэглэлийн ургамал, хүнсний ногооны өсөж хөгжих зүй тогтол, хөгжлийн үе шат, биологийн онцлогт тохируулан тухайн бүс нутагт зохицон ургуулах агротехнологийг боловсруулах

  • - Жимс, жимсгэнэ эх цэцэрлэг байгуулах, цэцэрлэгийн бүтэц, бүрэлдэхүүнийг зөв зохион байгуулах, агротехникийг бүрэн хэрэгжүүлэх

  • - Жимс, жимсгэнэ чимэглэлийн ургамал, хүнсний ногооны ургамлын үр үржүүлэх ажлыг хөтлөн явуулах

АЖЛЫН БАЙР:

  • - Агрономч

  • - Судлаач /эрдэм шинжилгээний ажилтан/

  • - Багш

  • - Хөдөө аж ахуйн газар мэргэжилтэн

  • - Мэргэжлийн хяналтын албанд хорио цээрийн байцаагч

  • - Фермерийн аж ахуйн мэргэжилтэн

  • - Төрийн захиргааны байгууллагад мэргэжилтэн

  • - Дотоод гадаадын төсөл хөтөлбөрт удирдагч, зохион байгуулагч, мэргэжилтэн

  • - Хувийн аж ахуйн удирдах ажилтан, агрономч

  • - Ногоон байгууламжийн агрономч

  • - Өрхийн аж ахуй эрхлэгч


ХӨРС СУДЛАЛ, АГРОХИМИ

(AGROCHEMISTRY, SOIL SCIENCE)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Газар тариалан, хадлан бэлчээрийн хөрсөнд судалгаа шинжилгээ хийж үнэлэлт, дүгнэлт өгөх, хөрсний үржил шимийг хамгаалах, дээшлүүлэх зорилгоор бордоог шинжлэх ухааны үндэслэлтэй, үр ашигтай хэрэглэж га-ийн ургац ба чанарыг нэмэгдүүлэх мөн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах талаар зах зээлийн өнөөгийн нөхцөлд тэнцэхүйц мэргэжлийн онол практикийн мэдлэгтэй, шинжлэх ухааны ололт амжилт, шинэ техник технологийн өсөлт дэвшилтийг өөрийн салбарт хэрэгжүүлэгч мэргэжилтэн байна.

АЖЛЫН БАЙР:

  • - Хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан

  • - Хөрс судлаач

  • - Хөрс-агрохимийн лабораторид задлан шинжээч

  • - Төр захиргааны байгууллагад мэргэжилтэн

  • - Хөрс, байгаль орчин, газрын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд удирдагч, шинжээч, мэргэжилтэн

  • - Хөрс-агрохимийн лабораторид задлан шинжээч

  • - Төр захиргаа, яам тамгын газруудад мэргэжилтэн

  • - Хянан баталгааны байгууллагад зөвлөх, хөрс судлаач

  • - Сургалтын байгууллагад багшаар ажиллана


ОЙН ИНЖЕНЕР

(FOREST ENGINEER)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Мод үржүүлэг, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн нөхөн сэргээлт, ой зохион байгуулалт, тооллого, ойн менежмент, ойн үр, мод бэлтгэл, ойн хортон шавжтай тэмцэх арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах

  • - Ойн тухай хууль, тогтоол, дүрэм журмыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих

  • - Ойн санг гэрээгээр эзэмшин ойн аж ахуйн үйл ажиллагааг хөтлөн явуулах /нөхөрлөл, аж ахуй нэгж/

АЖЛЫН БАЙР:

  • - Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ойн хайгуул судалгаа хөгжлийн төвийн ойн мэргэжилтэн, удирдах албан тушаалтан

  • - Ойн ангийн дарга, мэргэжилтэн

  • - Аймаг, Нийслэлийн байгаль орчны газрын ойн мэргэжилтэн, дендрологич, нийтийн ахуй үйлчилгээний газрын инженер

  • - Геоэкологи, Газарзүйн хүрээлэн, Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан

  • - Уул уурхайн компаний нөхөн сэргээлтийн мэргэжилтэн

  • - Их, дээд сургууль, МСҮТ-ийн мэргэжилтэн багш-судлаач

  • - Мод үржүүлэг, ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн нөхөн сэргээлт, ой зохион байгуулалт, ойн менежмент, ойн үр, мод бэлтгэл, ойн хортон шавжтай тэмцэх гэх мэт мэргэжлийн байгууллагад инженер


ЦАГ УУРЫН ИНЖЕНЕР

(METEOROLOGICAL ENGINEER)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Цаг уурын ажиглалт, хэмжилт судалгаа хийх

  • - Цаг агаар, орчны тоон загварчлал дээр ажиллах

  • - Уур амьсгалын нөөц, өөрчлөлт, ирээдүйн хандлагын нарийвчилсан судалгаа, үнэлгээ хийх

  • - Хөдөө аж ахуйн цаг уурын ажиглалт, хэмжилт судалгаа хийж тойм, зөвлөмж, прогноз гаргаж ард иргэдэд үйлчлэх

  • - Цаг агаарын урьдчилсан мэдээ зохиож ард иргэд аж ахуй нэгжүүдэд тусгай ба нийтийн хэрэгцээний мэдээгээр үйлчлэх

  • - Байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх

  • - Хиймэл дагуулын бүтээгдэхүүн боловсруулах зэрэг ажил хийнэ

АЖЛЫН БАЙР:

  • - БОАЖЯам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур орчны шинжилгээний газарт мэргэжилтэн, удирдах албан тушаалтан, эрдэм шинжилгээний ажилтан

  • - Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээнд хэлтсийн дарга, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, инженер

  • - Аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний газарт хэлтсийн дарга, инженер, өртөөний дарга, техникч, оператор, ажиглагч

  • - Их, дээд сургуулиудад мэргэжлийн багш-судлаач


ЭКОЛОГИ БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ

(ECOLOGY AND ENVIRONMENTAL PROTECTION)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

Байгаль орчны талаарх хууль дүрэм, журам, стандартын хэрэгжилтэнд хяналт тавих, хуулийг боловсронгуй болгох, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, хяналтын системийг боловсронгуй болгох, ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад хуулийг сурталчлан таниулах, хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан ажиллана.

АЖЛЫН БАЙР:

  • - Нийслэл, аймаг, сум, дүүрэгт Байгаль орчны улсын байцаагч, Байгаль орчны асуудал эрхэлсэн түшмэл, Байгаль хамгаалагч

  • - Эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдэд Эрдэм шинжилгээний ажилтан, Судлаач

  • - Байгаль орчны чиглэлийн төслийн удирдагч, мэргэжилтэн

  • - Байгаль орчны үнэлгээний мэргэжилтэн, эксперт, арга зүйч

  • - Тусгай хамгаалалттай газарт нутгийн мэргэжилтэн


БАЙГАЛЬ ОРЧНЫ, ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ

(ENVIRONMENTAL MONITORING ASSESSMENT)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

Байгаль орчны төлөв байдалд үнэлгээ хяналт-шинжилгээ хийх, экспертизийн дүгнэлт гаргах, байгаль орчныг ашиглаж байгаа болон ашиглахаар байгуулагдаж буй үйлдвэр, аж ахуй нэгжийн аливаа нэгэн төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх, болзошгүй нөлөөллийг бууруулах, байгаль орчны мониторингийн хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах, хэтийн төлөвлөгөө боловсруулах, түүний хэрэгжилтийг хангах, хүрээлэн буй орчинд халгүй технологийн шийдэл сонгох зэрэг онол, практикийн үнэлэлт, дүгнэлтийг гаргаж хэрэгжилтэнд хяналт тавина

АЖЛЫН БАЙР:

  • - БОАЖЯ-ны байгаль орчны үнэлгээний шинжээч

  • - Нийслэл, аймаг, сумын ЗДТГ-т Байгаль орчны улсын байцаагч, Байгаль орчны асуудал эрхэлсэн түшмэл, Байгаль хамгаалагч

  • - Эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдэд Эрдэм шинжилгээний ажилтан, Судлаач

  • - Байгаль орчны аудитор

  • - Хүрээлэн буй орчин судлаач

  • - Нөхөн сэргээлтийн мэргэжилтэн


ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХИМИЧ

(ENVIRONMENTAL CHEMIST)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Хүрээлэн буй орчны чанарын асуудлаар судалгаа, шинжилгээ хийх, бодлого боловсруулах

  • - Лабораторийн шинжилгээний шинэ техник, технологи судлан нэвтрүүлэх, туршилт хийх

  • - Химийн бодисуудын физик, химийн шинж чанарыг судалж, байгаль орчин болон хүн, амьтанд нөлөөлөх хэмжээг тогтоох

  • - Хүрээлэн буй орчны химийн бохирдлын түвшинд хяналт тавих, экологийн үнэлгээ хийх

  • - Химийн үйлдвэрийн болон бусад хэрэглээнээс гарч байгаа химийн хорт бодисын бохирдолтоос байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндийг хамгаалах

  • - Химийн бодисуудын сөрөг нөлөөнөөс сэргийлэх арга хэмжээ авах, зөв зохистой хэрэглэх талаар зөвлөмж, заавар өгөх, саармагжуулах зэрэг ажлуудыг хийнэ

АЖЛЫН БАЙР:

  • - Төрийн захиргааны байгууллагуудад ус, агаарын бохирдол, орчны эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн

  • - Ус цаг уур орчны шинжилгээний газар химич

  • - Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд эрдэм шинжилгээний ажилтан

  • - Үйлдвэрийн газруудад инженер технологич, лабораторийн эрхлэгч, химич

  • - Их, дээд сургуулиудад мэргэжлийн багш-судлаач

  • - Мэргэжлийн хяналтын газарт химич, байцаагч

  • - Байгаль орчны бохирдолтой холбоотой төслүүдэд химич, судлаачаар ажиллах боломжтой


УСНЫ НӨӨЦ, ЭКОЛОГИ

(WATER RESOURCES AND ECOLOGY)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Усны нөөц, горим, чанарын хэмжилт хийх, мэдээ материал бүрдүүлж, мэдээ өгөгдөлд математик-статистикийн дүн шинжилгээ хийх

  • - Усны эргэлт, нөөц, балансад оролцох физик процессуудыг агаар мандал, чулуун мандал, био мандалтай холбон судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх

  • - Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд мэргэжил арга зүй зөвлөгөө өгөх, гадаргын усанд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх

  • - Усны салбарын бодлого, төлөвлөлт, менежментэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэлт, дүгнэлт өгөх, оролцох

АЖЛЫН БАЙР:

  • - Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тэдгээрийн харьяа агентлагууд, нийслэл, аймаг, сум, дүүргийн байгаль орчны газарт усны асуудал хариуцсан мэргэжилтэн

  • - Ус, цаг уурын үндэсний сүлжээ болох ус, цаг уурын алба, станц, харуулуудад мэргэжилтэн, инженер, удирдах албан тушаалтан

  • - Байгаль орчны үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдэд усны мэргэжилтэн

  • - Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдэд эрдэм шинжилгээний ажилтан

  • - Сав газрын захиргаа, зөвлөлд мэргэжилтэн, судлаач

  • - Ус сувгийн удирдах газарт мэргэжилтэн

  • - Олон улсын төсөл хөтөлбөрүүдэд мэргэжилтэн, судлаач

  • - Их, дээд сургуулийн багш


БАЙГАЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

(ECO TOURISM)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Аялал жуулчлалын бизнесийн удирдан зохион байгуулах

  • - Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх

  • - Аялал жуулчлалын үйл ажиллагааг удирдах, төлөвлөх

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

  • - Гадаад хэлний мэдлэг чадвартай

  • - Гадаад, дотоодын жуулчдад эх орноо таниулах, сурталчлах

  • - Аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх мэдлэг чадвартай болно

АЖЛЫН БАЙР:

  • - Аймаг нийслэлийн аялал жуулчлалын газар мэргэжилтэн

  • - Зочид буудал, зоогийн газрын менежер, зохион байгуулагч

  • - Жуулчны баазын менежер

  • - Музейн тайлбарлагч

  • - Хөтөч, тайлбарлагч, орчуулагч

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01