Introduction

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Эрхэм зорилго
Ногоон эдийн засгийн бодлогыг дээдэлсэн, чадварлаг эдийн засагч менежерүүдийг бэлтгэх сургалт, судалгаа явуулна.

Сургалт

Тус тэнхимд 14 багшийн ажиллаж байгаагийн дотор доктор багш 3, докторант багш 10, Хөдөлмөрийн хүндэт медальт багш 1 , Боловсролын тэргүүний ажилтан 2, Санхүү банкны тэргүүний ажилтан 5, мэргэшсэн нягтлан бодогч 1 бүхий багшлах бүрэлдэхүүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

2002 онд “Агро эдийн засаг удирдлага” мэргэжлээр анхны төгсөлт хийснээс хойш нийт 991 мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Одоо тус тэнхим нь 312 оюутантайгаар бакалаврын түвшинд нягтлан бодох бүртгэл, маркетингийн менежмент, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр, магистрын түвшинд “Бизнесийн удирдлага”-ын чиглэлээр сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Бид нягтлан бодох бүртгэл, маркетинг, менежмент, эдийн засгийн мэргэжлийн 4 танхим, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерийн лаборатори, Ноён санхүүгийн програм, E-Veiws, SPSS, SMART PLS зэрэг мэргэжлийн болоод статистик боловсруулалтын програм хангамжуудыг ашиглан сургалт явуулдаг.

Эрдэм шинжилгээ

Бизнес удирдлагын тэнхимд одоогоор “Хучлагатай тариалангийн талбайн хөрсний шим тэжээлийн бодисын хангамж, түүнд бордооны нөлөө” ШУ-ны төсөл, “Хучлага үүсгэх, ургамалд хучлагын нөлөөг илрүүлэх” ШУ-ны төсөл, “Гидропоник орчинд навчит ногоо ургуулах арга” ШУ-ны төсөл, “Монгол төмс” хөтөлбөрийн хүрээнд “Төмс хадгалалтын үеийн эдийн засгийн үр ашиг” төсөлд хамтран ажиллаж Жаргалант, Улаанбаатар, Дархан –Уул аймагт байгаа зоорины эдийн засгийн үр ашгийн судалгааг хийсэн. Тус тэнхимийн багш нар 2008 оноос “Орхон сумын нөөшилсөн ногооны маркетингийн судалгаа”, “Байгууллагын бизнес төлөвлөгөө боловсруулах”, “Сүүний бодит нөөц ба сүү хүлээн авах байршлын судалгаа”, АХБ, Японы ядуурлыг бууруулах сангийн төсөл-“Уур амьсгалын өөрчлөлтөнд зохицсон хөдөөгийн амьжиргаа төсөл”, “Дархан-Уул аймгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа” зэрэг томоохон хэмжээний судалгааны төслийг гүйцэтгэсэн байна.

Гадаад дотоод хамтын ажиллагаа

Тус тэнхим нь Голландын ахмад экспертүүдийн холбоо, ЖАЙКА Олон улсын байгууллага, Египетийн ХАА-н олон улсын төв, Москвагийн Эдийн Засаг Статистикийн Их сургууль, БНХАУлсын Жинан хотын ХАА-н төв, Вагиненгийн их сургууль, Хөх хотын Тариалангийн Их сургуулийн Эдийн Засгийн сургууль, ОХУ-н Буриад улсын ХАА-н акедемийн Эдийн засгийн факультеттай оюутан болон багш мэргэжилтэн солилцох, багш нар мэргэжил дээшлүүлэх, хамтарсан сургалт, судалгааны ажил зохион байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтын бүтээл туурвих зэрэг олон хэлбэрээр нягт холбоотой ажиллаж байна. Мөн түүнчлэн дотоодын Их дээд сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд болон мэргэжлийн холбоодуудтай сургалт, судалгаа, уулзалт зөвлөгөөн, олимпиад, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Тэнхимийн багш, ажилтнууд:

Овог нэр

Зэрэг цол

Албан тушаал

Өрөө

Э-шуудан

И.Батхишиг

Доктор

Тэнхимийн эрхлэгч

201

batkhishig@sab.edu.mn

Ү.Хадбаатар

Доктор

Дэд профессор

313

khadbaatar@sab.edu.mn

З.Нэрмаа

Доктор

Дэд профессор

313

nermaa@sab.edu.mn

Н.Наранцэцэг

Магистр

Ахлах багш

218

narantsetseg@sab.edu.mn

Д.Даваахүү

Магистр

Ахлах багш

313

davaakhuu@sab.edu.mn

Я.Баярцэцэг

Магистр

Ахлах багш

313

bayartsetseg@sab.edu.mn

Ж.Хонгорзул

Магистр

Багш

313

khongorzul@sab.edu.mn

М.Сайханчимэг

Магистр

Багш

313

saikhanchimeg@sab.edu.mn

П.Алтанпүрэв

Магистр

Багш

217

altanpurev@sab.edu.mn

Ц.Амаржаргал

Магистр

Багш

313

amarjargal@sab.edu.mn

Д.Батцэцэг

Магистр

Багш

217

battsetseg@sab.edu.mn

Б.Ундрах

Магистр

Дадлагажигч багш

313

undrakh@sab.edu.mn

Х.Солонго

Магистр

Дадлагажигч багш

313

solongo@sab.edu.mn

Ц.Бурмаа

Магистр

Дадлагажигч багш

313

burmaa@sab.edu.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01