Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Бакалавр

БИЗНЕСИЙН ЭДИЙН ЗАСАГ(BUSINESS ECONOMICS)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - ХАА болон байгалийн нөөцийг үнэлэх, шинжилгээ хийх

  • - Макро болон бүс нутгийн эдийн засгийн чадавхийг үнэлэх

  • - Төрийн эдийн засгийн бодлогын шинжилгээ хийх

  • - Төсөл, хөрөнгө оруулалтын үр ашгийг шинжлэх

  • - Олон улсын хөгжил, гадаад худалдааны бодлогыг шинжлэх, загварчлах

  • - Бизнесийн орчинд үнэлгээ өгөх, удирдан зохион байгуулах

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

  • - ХАА-н салбарт шинжлэх ухааны ололт инноваци хэрэгжүүлэх, үнэлэх, үр өгөөжийг тооцох

  • - Бизнесийн шинжилгээ хийж бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төсөл боловсруулан хэрэгжүүлж хяналт тавих, үнэлгээ хийн бизнес эрхлэх

  • - Хүрээлэн буй орчинд сэргээгдэх болон үл сэргээгдэх байгалийн нөөцийн үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, бодлого хэрэгжүүлэх

АЖЛЫН БАЙР:

  • - Санхүү, татвар, Төрийн захиргаа, төсвийн байгууллага, даалтгалын байгууллагад ерөнхий нягтлан бодогч

  • - Бизнесийн байгууллагын санхүүгийн менежер, санхүү эрхэлсэн дэд захирал

  • - Нийгмийн даатгалын улсын байцаагч

  • - Татварын улсын байцаагч

  • - Аудитор

  • - Их дээд сургуульд мэргэжлийн багш


НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ(ACCOUNTING)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - ААН, байгууллагын эдийн засгийн мэдээллийг нягтлан бодох бүртгэлд тусгах, тайлагнах

  • - Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээний өртөг зардлыг тооцож, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах, үйл ажиллагааг төсөвлөх

  • - Салбарын онцлогийг харгалзан нягтлан бодох бүртгэлийг хөтлөх

  • - Бизнесийн үр дүнг шинжлэх, үр өгөөжийг тодорхойлох, хөрөнгийн үнэ цэнийг тогтоох

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

  • - Ажлын байрны хамрах хүрээ өргөн

  • - Мэргэжлийн ёс зүй, хариуцлага өндөр

  • - Мэргэжилтний үнэ цэнэ, үнэлэмж өндөр

  • - Мэргэжлээрээ хөгжих, дэвших боломж их

  • - Шийдвэр гаргах түвшинд ажилладаг

АЖЛЫН БАЙР:

  • - Санхүү, татвар, Төрийн захиргаа, төсвийн байгууллага, даалтгалын байгууллагад ерөнхий нягтлан бодогч

  • - Бизнесийн байгууллагын санхүүгийн менежер, санхүү эрхэлсэн дэд захирал

  • - Нийгмийн даатгалын улсын байцаагч

  • - Татварын улсын байцаагч

  • - Аудитор

  • - Их дээд сургуульд мэргэжлийн багш


БИЗНЕСИЙН МЕНЕЖМЕНТ(BUSINESS MANAGEMENT)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • Бизнесийн орчинг оношлох, тодорхойлох, үнэлэлт дүгнэлт өгөх

  • Бизнесийн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах

  • Бизнесийн бүх түвшний шийдвэр гаргах, бизнесийн үйл ажиллагааг удирдлагаар хангах

  • Төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих, үнэлэлт, дүгнэлт өгөх

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

  • Бүх шатны бизнесийг цогцоор удирдах чадвартай

  • Хөдөө аж ахуйн салбарын технологийн мэдлэгтэй

АЖЛЫН БАЙР:

  • Бизнесийн байгууллагад бүх шатны менежер

  • Төрийн болон төрийн бус байгууллага, гадаад дотоодын төслийн байгууллагын удирдах албан тушаал

  • Хувийн бизнес эрхлэгч, энтрепренер

  • Хүний нөөцийн менежер


МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ(MARKETING MANAGEMENT)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Маркетингийн макро, микро орчин, зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлыг судлан шинжлэх

  • - Бизнесийн урт болон дунд хугацаанд байгууллагын маркетингийн төлөвлөгөө боловруулан хэрэгжүүлэх

  • - Дотоод, гадаадын зах зээлд брэнд бүтээх, хөгжүүлэх

  • - Хэрэглэгч, харилцагчтайгаа үнэ, цэнэ бүхий тогтвортой харилцаа холбоо тогтоох

  • - Бүтээлч санаа, стратегийг боловсруулах, төлөвлөн хэрэгжүүлэх, хөгжүүлэх

МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ:

  • - Урт болон богино хугацааны маркетингийн үйл ажиллагааг макро, микро түвшний эдийн засаг, нийгмийн асуудалтай нь уялдуулан төлөвлөж, байгууллагын зах зээлд оршин тогтнох боломжийг бүрдүүлнэ.

  • - Микро түвшний хэрэглэгч, зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангах замаар макро түвшинд улс орны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулна.

АЖЛЫН БАЙР:

  • - Бизнесийн байгуулллага, төрийн захиргаа, төсвийн болон олон улсын байгууллагад маркетингийн менежер, удирдах ажилтан

  • - Эрдэм шинжилгээний ажилтан

  • - Бизнесийн зөвлөгөө өгөх байгууллагад мэргэжлийн зөвлөх

  • - Их, дээд сургуульд мэргэжлийн багш


Эчнээ

Мэргэжил: Бизнесийн эдийн засаг

Мэргэжлийн индекс: D31101

Мэргэжлийн зориулалт:
Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын санхүүгийн урт, богино, дунд хугацааны санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах, санхүүгийн тайлан, тэнцэлд дүн шинжилгээ хийх, төсөл төлөвлөгөө боловсруулан хөрөнгө оруулалтын тооцоо шинжилгээ хийж, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэн ажиллана. эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, бизнесийн зөвлөгөө өгөх байгуулагад мэргэжлийн зөвлөх, их дээд сургуульд мэргэжлийн багшаар ажиллана.

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Бизнесийн эдийн засгаар мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй мэргэжилтэн нь ерөнхий эрдмийн болон салбарын шинжлэх ухааны онол практикийн гүн бат мэдлэгтэй, гадаад хэл, өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг задлан шинжилж, тооцож төлөвлөж чаддаг, интернет болон дотоод сүлжээгээр харилцах чадвартай, удирдах ажлын сэтгэл зүйн болон логикийн зохих бэлтгэлтэй ямарваа ажлыг удирдан зохион байгуулах, асуудлыг зөв үнэлж дүгнэн шийдвэрлэх, бодлого боловсруулан түүнийгээ хэрэгжүүлэх арга замыг тодорхойлж чаддаг бие даасан бүтээлч сэтгэлгээтэй болсон байх ёстой. Бизнес ажил хэргийн хүрээний болон олон нийтийн харилцааны өндөр соёлтой, үнэнч зан чанартай, ажлын үр дүнг гол удирдлагаа болгон, үүргээ ухамсарласан байхын зэрэгцээ мэргэжилтэй холбогдсон хууль эрх, санхүү бизнесийн тухай хууль тогтоомжуудыг үйл ажиллагаандаа ашиглах чадвартай болсон байх ёстой.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Үйлдвэрлэлийн процессийг оновчтой түвшинд хөтлөхөд шаардагдах эдийн засгийн шинжилгээ судалгааг гардан хийж, үйлдвэрлэлийг эдийн засгийн болон төслийн хүчин чадлаар нь ажиллуулах боломжийг судлан хэрэгжүүлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох онол практикийн мэдлэг чадварыг эзэмшинэ. Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн болон гадаад харилцааны бүрэлдэн тогтсон төлөв байдалд дүн шинжилгээ хийж, байгууллага аж ахуйн газар, пүүс компани, корпорацийн болон салбарын хийгээд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал үйл ажиллагааг бодитой үнэлэх чадвартай байхын зэрэгцээ мэдээллийн техник хангамжийг чөлөөтэй ашиглах чадварыг эзэмшсэн байна.

Магистр

Мэргэжил: Бизнес ба удирдахуй

Мэргэжлийн индекс: E04130101

Мэргэжилтэнд тавих нийтлэг шаардлага:
Бизнесийн удирдлагаар мэргэшсэн магистр зэрэгтэй мэргэжилтэн нь салбарын шинжлэх ухааны онол практикийн ахисан түвшний мэдлэгтэй, гадаад хэл, өргөн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг ашиглан үйлдвэрлэлийн үйл ажиллагааг задлан шинжилж, төлөвлөж чаддаг, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг бие даан гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүй эзэмшсэн мэргэжлийн дагуу гадаад дотоодын төсөл боловсруулах чадвартай болсон байх ёстой.

Мэргэжилтний мэдлэг, чадвар:
Эдийн засгийн судалгаа шинжилгээг гардан хийх, салбарын хийгээд бүс нутгийн эдийн засгийн төлөв байдал үйл ажиллагааг бодитой үнэлэх, үйлдвэрлэл эдийн засгийн туршилт судалгаа явуулж, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн хамгийн үр өгөөжтэй хувилбарыг сонгон илрүүлж хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, мэдээллийн болон судалгааны программ хангамжийг чөлөөтэй ашиглах мэдлэг чадварыг эзэмшинэ.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01