Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

Мэргэжлийн тодорхойлолт

Газар зохион байгуулагч инженер (Land manager)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Бэлчээр, тариалангийн газрын ашиглалт, хамгаалалтын арга хэмжээг төлөвлөн зохион байгуулах.

  • - Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах.

  • - Тусгай хэрэгцээний газрын судалгаа гаргах, шинээр хамгаалалтанд авах.

  • - Газрын тухай хуулийн хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих.

  • - Иргэн, ААНБайгуулагад газар олгох шийдвэрийг үндэслэн гэрээ хийж гэрчилгээ олгох зэрэг ажлуудыг хийнэ.

АЖЛЫН БАЙР

  • - Барилга Хот Байгуулалтын Яам, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газарт мэргэжилтэн, удирдах албан тушаалтан

  • - Нийслэлийн өмчийн харилцааны газар, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт Газар зохион байгуулалтын төлөвлөлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мониторинг хяналт, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, Бэлчээр, тариалангийн газрын ашиглалт хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтан

  • - Сум орон нутагт газрын асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын газрын даамал

  • - Их, дээд сургуулиудад мэргэжлийн багш-судлаач,

  • - Газар зохион байгуулалт, газрын кадастр, хэмжилт зураглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан мэргэжлийн байгууллагуудад мэргэжилтэн


Газрын кадастр зураглалын инженер (Land cadastral engineer)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Төрөл бүрийн газрын зургийг хавтгай болон 3-н хэмжээст байдлаар зураглах.

  • - Газарзүйн мэдээллийн системийн программ хангамж ашиглан газрын мэдээллийн санг бүрдүүлэх.

  • - Газрын кадастрын зураглал хийж, иргэд олон нийтэд үйлчлэх.

  • - Улсын болон аймаг, суын хэмжээнд газрын бүртгэл тооллого явуулах.

  • - Газрыг үнэлэх төлбөр, татварын хэмжээг тооцох зэрэг ажлуудыг хийнэ.

АЖЛЫН БАЙР:

  • - Барилга Хот Байгуулалтын Яам, Газар Зохион Байгуулалт, Геодези, Зураг Зүйн Газарт мэргэжилтэн, удирдах албан тушаалтан

  • - Нийслэлийн өмчийн харилцааны газар, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт кадастрын зураглал хариусан мэргэжилтэн, Газрын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтан, Газрын татвар хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтан

  • - Их дээд сургуулиудад мэргэлийн багш, судлаач

  • - Газар зохион байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх авсан мэргэжлийн компанид мэргэжилтэн


Геодезийн инженер (geodetic engineer)

АЖЛЫН БАЙР:

  • - Газрын гадаргын хэмжилтийн дүнг боловсруулах.

  • - Төрөл бүрийн масштабын газрын зураг зохиох, кадастрын зураг үйлдэх.

  • - Инженерийн төрөл бүрийн байгууламжийг төлөвлөх, барьж байгуулахад шаардлагатай геодезийн хэмжилтүүдийг хийх,

  • - Улсын хилийн шугамын байрлал тодорхойлох.

  • - Улсын аюулгүй байдал батлан хамгаалах хэрэгцээг хангах геодезийн тоон материал ба зураг боловсруулах ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ:

  • - Барилга Хот Байгуулалтын Яам, ГЗБГЗЗГ-т мэргэжилтэн, удирдах албан тушаалтан

  • - Нийслэлийн өмчийн харилцааны газар, Аймгийн ГХБХБГ-т Геодези, зурагзүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, удирдах албан тушаалтан

  • - Геодези болон кадастрын зураглалын компаниудад геодезийн инженер

  • - Барилга болон гүүр, авто замын компаниудад геодезийн инженер /хяналтын/

  • - Уул уурхайн компаниудад маркшейдер инженер

  • - Батлан хамгаалах яам болон цэрэгжсэн байгууллагад байр зүйн зургийн мэргэжилтэн


Механик инженер (Mechanical engineer)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ: Механик тоноглол бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, трактор авто машин техникуудыг турших, шалгах, сайжруулах, бүтээх, хөгжүүлэх, загварчлах, схем зураг гаргах зэрэг өргөн хүрээний ажлууд хийдэг.

АЖЛЫН БАЙР

  • - ХАА-н байгууллагад механик инженер, удирдах ажилтан

  • - Техникийн оношилгоо, засвар үйлчилгээний газарт механик инженер

  • - Мэргэжлийн сургууль, сургалт үйлдвэрлэлийн төвд инженер-багш, эрдэм шинжилгээний байгууллагад судлаач

  • - Уул уурхай, зам барилгын салбарт механик инженер

  • - Тээвэр зохицуулалтын газарт мэргэжилтэн


Усны барилга байгууламжийн инженер (hydrologycal Engineer)

МЭРГЭЖЛИЙН ЗОРИУЛАЛТ: Усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшигаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламжийг барих зэрэг ажлуудыг хийдэг.

АЖЛЫН БАЙР

  • - Усны бартлга байгууламж барих ажлыг гүйцэтгэх компанид инженер

  • - Төв суурингийн усан хангамжийн систем хариуцсан инженер

  • - Усалгаатай газар тариалан эрхэлдэг компанид ус ашиглалтын инженер

  • - Иргэний ба үйлдвэрийн барилга барих ажлыг гүйцэтгэх компанид инженер

  • - Зам гүүр инженерийн хиймэл байгууламж барих ажлыг гүйцэтгэх компанид инженер

  • - Уул уурхайн усан хангамж хариуцсан инженер

  • - Бэлчээрийн усан хангамж хариуцсан инженер

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01