Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

СУУРЬ ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭНХИМ

Эрхэм зорилго

Тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжсэн дээд боловсролын суурь мэдлэгийг эзэмшүүлэх сургалт, судалгааны ажил явуулах.

Сургалт

Суурь шинжлэх ухааны тэнхимд нийт үндсэн багш 15, лаборант багш 1 гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэйгээр бүх мэргэжлийн бакалаврын сургалтын дээд боловсролын суурь хичээлүүдийн сургалтын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Бидний дунд дэд профессор багш 3, докторант 4, ахлах багш 5, боловсролын тэргүүний ажилтан 5, сургуулийн шилдэг арга зүйч багш 4, спортын мастер багш 1, АНУ-ын элчин сайдын яам full brigth сан хөтөлбөрийн мэргэжилтэн багш 1 тус тус ажиллаж байна.

Тус тэнхим нь өндөр хүчин чадал бүхий иж бүрэн компьютерийн лаборатори 2, физикийн лаборатори 1, химийн лаборатори 3, гадаад хэлний танхим 2, нийгмийн ухааны танхим 1, биеийн тамирын танхим бүхий материаллаг баазыг түшиглэн чадамжид суурилсан шавь төвтэй сургалтын бодлого технологи хэрэгжүүлэн сургалт судалгааг явуулж байна.

Тус тэнхим нь оюутан сурагчдын чөлөөт цагаар математик, гадаад хэл, мэдээлэл технологи, хими, физикийн хичээлүүдээр уралдаан олимпиад зохион явуулах, багш ажилчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт хөтөлбөрүүд, мөн “Монгол хэл-соёл”, “Хөгжлийн хөтөч”, ”Химичид”, ”Үндэсний бөх”, ”Манлайлал”, “Бүтээлч уншигчид”, “Сүегэр”, ”Хөх толботон”, “Спорт” клубүүдийг ажилуулахаас гадна оюутнуудын нийгмийн чадварыг нэмэгдүүлэх сургалтууд “Quiz champion”, “Хэзээ? Хаана? Юу?”, “Өөрийгөө оллоо”, “Гадаад дууг хэн сайн дуулах вэ?”, “Оюутны намрын спортын наадам” гэх мэт танин мэдэхүйн тэмцээн болон оюутны бие бялдар хүмүүжил болон биеийн тамирийн төрөл бүрийн уралдаан тэмцээнүүдийг уламжлал болгон зохион явуулж байна.

Гадаад дотоод хамтын ажиллагаа

Тус тэнхим нь АНУ-ын олон улсын сайн дурын байгууллага Энх тайвны корпус, АНУ-ын элчин сайдын яам full brigth хөтөлбөр, ЖАЙКА олон улсын байгууллага, КОЙКА олон улсын байгууллага, Зүүн Хятадын их сургууль, Недерландын Вагиненгийн их сургууль, Өвөр Монголын Их Сургууль, ОХУ-н Буриад улсын ХАА-н академийн гадаад хэлний факультет, Солонгосын Инчеоны их сургуультай оюутан болон багш мэргэжилтэн солилцох, багш нар мэргэжил дээшлүүлэх хамтарсан сургалт, судалгааны ажил зохион байгуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, хамтын бүтээл туурвих зэрэг олон хэлбэрээр нягт холбоотой ажиллаж байна. Мөн түүнчлэн дотоодын их дээд сургууль, аж ахуйн нэгж байгууллагууд болон мэргэжлийн холбоодуудтай сургалт, судалгаа, уулзалт зөвлөгөөн, олимпиад, өдөрлөгийн үйл ажиллагаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш, ажилтнууд:

Нэр Албан тушаал Зэрэг, цол Өрөө Э-шуудангийн хаяг
Г.Баттулга Тэнхимийн эрхлэгч Доктор /Ph.D/ 207 battulga@sab.edu.mn
Ц.Нандинсүрэн Дэд проф/багш Доктор /Ph.D/ 209 nandinsuren@sab.edu.mn
Ц.Буянхишиг Дэд проф/багш Доктор /Ph.D/ 102Б buyankhishig@sab.edu.mn
Я.Баянжаргал Ахлах багш Магистр 208А bayanjargal@sab.edu.mn
Д.Магсаржав Ахлах багш Магистр 102Б magsarjav@sab.edu.mn
Д.Энхтуяа Ахлах багш Магистр 208Б enkhtuyad@sab.edu.mn
Н.Энхмаа Ахлах багш Магистр 209 enkhmaa@sab.edu.mn
Д.Эрдэнэбилэг Багш Докторант 209 erdenebileg@sab.edu.mn
П.Буянтогтох Багш Докторант 209 buyantogtokh@sab.edu.mn
Ц.Мөнхзул Багш Докторант 209 munkhzul@sab.edu.mn
М.Нансалмаа Багш Магистр 209 nansalmaa@sab.edu.mn
С.Дарханбаатар Багш Магистр 208Б darkhanbaatar@sab.edu.mn
О.Жаргалцэнгэл Дадлагажигч багш Магистр 118Б jargaltsengel_99@yahoo.com
Б.Бурмаа Дадлагажигч багш Магистр 102Б burmaa@sab.edu.mn
Б.Номин Дадлагажигч багш Магистрант 209 nomin@sab.edu.mn
Б.Оюунчимэг Химийн лаборант Магистр 209 oyunchimeg@sab.edu.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01