Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

БАЙГАЛИЙН УХААНЫ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН

СУРГАЛТТАЙ ЛИЦЕЙ СУРГУУЛЬ

Эрхэм зорилго

Чанартай боловсрол амьдралын баталгаа

Сургалт

Математик, физик, хими, англи хэлний хичээлээр гүнзгийрүүлсэн сургалт явуулж сурах арга барил сайн эзэмшсэн суралцах чадвар өндөртэй сурагчдыг их, дээд сургуулиудад бэлтгэн өгөх, хүүхдүүдийн авъяас чадварыг багаас нь нээн илрүүлж хөгжүүлэх, эрдэмтдийн залуу халааг төрүүлэх зорилгоор анх 1995 онд байгуулагдсан.

Тус сургуульд магистр болон түүнээс дээш зэрэгтэй заах арга барил өндөртэй туршлагатай багш нар хичээл зааж байна.

БСШУЯ-ны зөвшөөрөлтэй зайны сургалт ашиглан гадаад хэл сургах хөтөлбөрийн дагуу 2008 оноос хойш хэрэгжиж буй Мэдээллийн технологи ашиглан Англи хэл заах Dyned төслийн сургалт одоог хүртэл явагдаж байна.

Компьютер, англи хэлний зайны сургалтын лаборатори физик, химийн танхим, номын сан зэрэг сургалтыг өндөр түвшинд явуулах материаллаг баазаар хангагдсан.

Төгсөгчид Монгол улсын хамгийн нэр хүндтэй сургуулиудад уралдаант шалгалтаар бүгд тэнцэн орж суралцдаг.

Лицей төгсөгчид өөрийн орны их, дээд сургуулиудад амжилттай суралцахын зэрэгцээ Англи, Герман, Куба, Хятад, ОХУ, Сингапур, Норвеги, Япон , Солонгос зэрэг орны томоохон их сургуулиудад амжилттай суралцаж байна.

Олон улсын болон улсын хэмжээний олимпиад уралдаан тэмцээнүүдэд сурагчид тогтмол амжилттай оролцож медаль байруудад шалгарч байна.

2004 онд Грек улсын Афин хотод болсон Олон улсын математикийн 45-р олимпиадын хүрэл медальт Ч.Сугардорж, 2011 онд Эстони хотод болсон олон улсын физикийн 43-р олимпиадын хүрэл медальт Б.Батцоож,улсын физикийн олимпиадын мөнгөн медальт Г.Энхбаяр, улсын математикийн олимпиадын хүрэл медальт Л.Эрдэнэбаатар, улсын мэдээлэл зүйн олимпиадын тэргүүн байрын шагналт Х.Батболд зэрэг олон шилдэг сурагчдыг төгсгөн гаргасан.

Лицей сургуулийн багш, ажилтнууд:

Нэр

Албан тушаал

Зэрэг цол

Өрөө

Э-шуудан

Б.Чинзориг

Лицей сургуулийн захирал

Магистр

126 Б

chinzorig@sab.edu.mn

С.Мөнсгөөл

Химийн багш

Магистр

135

munsguul@sab.edu.mn

Ц.Нарантуяа

Англи, орос хэлний багш

Магистр

205

narantuya.ts@sab.edu.mn

П.Баярхүү

Хичээлийн туслах ажилтан

Магистр

126 Б

bayarkhuu@sab.eud.mn

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01