Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ХААИС-ИЙН АГРОЭКОЛОГИ, БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

Уриа:Хөдөлмөрийн хүний төлөө!”.

Эрхэм зорилго: ҮЭ-ийн Хорооны эрхэм зорилго нь нийгмийн түншлэлийг эрхэмлэн, гишүүд, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалахад оршино.

Зорилтууд:

1. Цалин хөлсийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэх,

2. Хөдөлмөрийн харилцаатай холбогдолтой хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг ажлын байранд хангуулж, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулахад идэвхитэй нөлөөлөх,

3. Хөдөлмөрчдийн МҮЭ-д эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулж, түүний оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бүрдүүлэх.

4. Ажиллагсдын эрх ашгийн төлөө тэмцэж чадах, ёс зүйтэй, шударга идэвхитнүүдийг чадавхжуулж, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг хэрэгжүүлэх,

5. Хорооны зорилго, зорилтууд, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн нөөцийг бүрдүүлж, улмаар гишүүдэд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх.

Үнэт зүйл, зарчим:

- Ардчиллын бүхий л үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэнэ.

- Шийдвэр гаргах үйл ажиллагааг хамтын зарчимд тулгуурлана.

- Эв санааны нэгдэл, ёс зүйг эрхэмлэн дээдэлж хамтран ажиллана.

- Ажил олгогчид болон бусад этгээдээс хараат бус байж, үйл ажиллагаагаа чөлөөтэй, бие даан явуулна.

- Аливаа бодлого, шийдвэр үйл ажиллагаагаа үйлдвэрчний эвлэлийн гишүүдэд ил тод, нээлттэй байлгана.

- Өөрийгөө удирдаж, санхүүжүүлнэ.

- Нийгмийн түншлэлийн зарчмыг удирдлага болгоно.

Түүхэн замнал:

Тус сургууль 1969 оноос анх үүсгэн байгуулагдсанаар ҮЭ-ийн хороо зохион байгуулагдсан байна.

Улсын бүртгэлд “Дархан-Уул аймгийн ХААИС-ийн сургалтын салбарын ҮЭ-ийн Хороо” гэсэн нэртэй улсдаа данстай, гишүүдээ төлөөлөх бие даасан хуулийн этгээд болж, №1471 тоот гэрчилгээг Хууль зүйн яамнаас 2003 оны 06 дугаар сарын 30-нд хүлээн авсан.

Үе үеийн Үйлдвэрчний Эвлэлийн Хороон дарга нар

Л. Цэнджав 1971-1975 он

С. Даваадорж 1975-1978 он

Ц. Пүрвээ 1978-1984 он

Д. Тогооч 1984-1987 он

Г. Дагва 1987-1990 он

Ж. Оюун 1990-1992 он

Д. Магсаржав 1999-2002 он

Г. Билэгсайхан 2002-2007 он

Ц. Нарантуяа 2007-2009 он

Л. Пүрвээ 2009-2011 он

Н. Наранцэцэг 2011 оноос одоог хүртэл ажиллаж байна.

Манай хамт олон:

Өнөөдөр тус сургуулийн ҮЭ-ийн Хороо нь 68 гишүүн, 7 тэргүүлэгч, ажлын 3 хэсэг, Хяналтын зөвлөл, Залуучуудын бүлэг, Эмэгтэйчүүдийн бүлэг гэсэн бүтэцтэй үйл ажиллагаа явуулж байна.

- ҮЭХ-ны дарга Н.Наранцэцэг,

- Хөдөлмөрийн харилцаа, эрх зүйн сургалт, судалгааны хэсгийн ахлагчаар тэргүүлэгч Д.Даваахүү, гишүүдээр тэргүүлэгч Н.Энхмаа,

- Эрүүл мэнд, соёл олон нийтийн хэсгийн ахлагчаар тэргүүлэгч Ц.Ганбаатар, гишүүдээр тэргүүлэгч Б.Оюунцэцэг,

- ҮЭХ-ны “Залуучуудын бүлэг”-ийн ахлагчаар Э.Мөнхжаргал,

- ҮЭХ-ны “Эмэгтэйчүүдийн бүлэг”-ийн ахлагчаар Д.Даваахүү,

- Нягтлан бодогчоор З.Нэрмаа нар,

- ҮЭ-ийн Хорооны хяналтын зөвлөлийн даргаар Я.Баярцэцэг, гишүүдээр С.Эрдэнэчимэг, Ц.Нарантуяа нар тус тус ажиллаж байна.

Тус хороо 48 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд тус хугацаанд Дархан-Уул аймгийн Тэргүүний Үйлдвэрчний эвлэлийн хороогоор шалгарч байсан бөгөөд, идэвхитэн гишүүд ҮЭ-ийн байгууллагын бүх шатны шагналуудаар шагнагдсан юм. Манай хамт олноос МҮЭ-ийн XXI их хурал, МҮЭ-ийн хөдөлгөөний 100 жилийн ойн арга хэмжээнд хүндэт төлөөлөгч сонгогдон оролцсон нь бидний бахархал болж байна.

Монгол Улсад Үйлдвэрчний Эвлэлийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жил, Дархан-Уул Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит туг аялах хүрээнд төлөвлөгөөт аяныг өрнүүлж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн харилцаа, зохистой хөдөлмөр эрхлэлт-хүний нөөцийн менежментийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, дүгнэлт хийх, шийдэл хайж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхэд чиглэсэн ОУ-ын ЭШБХ зохион байгуулсан нь үр дүнтэй онцлох ажил боллоо.


“ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР- ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕМЕНТИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт ЭШОПБХ

ЭШОПБХ-ЫН НИЙТ ОРОЛЦОГЧИД

ЭШОПБХ-ЫН ШАГНАЛТНУУД

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01