Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

“Дагуул хот (2C) Дархан төсөл”-ийн нээлт амжилттай боллоо


АНУ-ын Төрийн Департаментын Хүмүүнлэгийн Мэдээллийн Алба, Америкийн Газарзүйчдийн Холбоо, Азийн сангаас хэрэгжүүлж буй “Дагуул хотуудын хүн амын аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах болон урьдчилан сэргийлэх зорилгоор газарзүйн зураглал боловсруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Дархан хотод хэрэгжүүлж буй Дагуул хот (2C) Дархан төсөл-ийн нээлт 2019 оны 3 сарын 18 ны өдөр боллоо.

Дархан сумын нутаг дэвсгэрт хэрэгжих төслийн гол зорилго нь хотуудын хүн амын аюулгүй байдал, гамшгийн эрсдлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор зураглал боловсруулах явдал юм.

“Дагуул хот (2C) Дархан төсөл”- ийг орон нутагт хэрэгжүүлэгч нь ХААИС-ийн харъяа УГТХ-ийн Агроэкологи, Бизнесийн сургуулийн Инженерийн тэнхимийн дэргэдэх Газарзүйн Мэдээллийн Системийн лаборатори бөгөөд уг төслийн хүрээнд Газарзүйн мэдээллийн системийн ArcGIS10.6.1 програмын 4 долоо хоногийн сургалт зохион байгуулагдана. Сургалтанд ХААИС-ийн 5 багш, 25 оюутан, ШУТИС-ийн 2 багш, 4 оюутан Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын 4 мэргэжилтэн, АЗДТГ-ын 1 мэргэжилтэн, Дархан сумын ЗДТГ-ын 1 мэргэжилтэн, ГХБХБГ-ын 1 мэргэжилтэн, Онцгой байдлын газрын ХЗМХ-ын мэргэжилтэн, УЦУОШГ-ын 1 мэргэжилтэн, НААҮГ-ын 1 инженер нар оролцоно.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01