ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХАМГААЛАЛ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДЛАА

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХАМГААЛАЛ ЧИГЛЭЛЭЭР СУРАЛЦАГЧ ОЮУТНУУД ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДЛАА


Япон улсын Дэлхийг ногооруулах холбоо, Дархан-Уул аймаг дахь “Байгаль судлалын төв” ТББ-ын хамтын ажиллагааны хүрээнд ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн Хүрээлэн буй орчины хамгаалал чиглэлээр суралцагчдад тэтгэлэг олгов.

Энэ тэтгэлэг тус сургуульд Хүрээлэн буй орчны хамгаалал чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 10 жилийн ойд зориулан 2005 оноос олгогдож эхэлсэн бөгөөд энэ жил 5 дахь удаагийн 2,5 сая төгрөгийн тэтгэлэгийг экологи-байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээ мэргэжлээр суралцаж буй 2-4 дүгээр дамжааны 10 оюутанд олголоо.

Цаашид хөдөө орон нутгаас элсэн суралцаж, төгсөөд орон нутагтаа мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, сургалт, эрдэм шинжилгээ, олон нийтийн ажилд хамт олноо манлайлан оролцдог оюутнуудад үргэлжлүүлэн олгох юм.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01