ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургууль                                                                          Буцах

ИСПАНИЙН МАЛАГА ИХ СУРГУУЛЬД МОНГОЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


https://www.uma.es/sala-de-prensa/noticias/una-jornada-sobre-mongolia-acerca-la-cultura-de-este-pais-al-alumnado/?fbclid=IwAR3vP4eJXEOSdMSXFJTiiZwLjp-E8yauAQ_bX6p168uuE2EmD4LrbkHuikc

ХААИС-ийн харъяа УГТХ-ийн Агроэкологи, Бизнесийн сургууль нь 2017 оноос эхлэн Испани улсын Малага Их Сургуультай хамтран ажиллаж байна. Тус хамтын ажиллагааны хүрээнд 2019-2020 оны хичээлийн жилд Европын Холбооны “Эрасмүс” хөтөлбөрөөр Агроэкологи, Бизнесийн сургуулийг төлөөлөн Хүрээлэн буй орчин, Бизнес удирдлагын магистрын анхны 3 оюутан тус сургуульд суралцаж байгаа бөгөөд магистрын солилцооны тэдгээр монгол оюутнууд Малага их сургуулийн Ази Судлалын Хүрээлэнтэй хамтран Монголын түүх, соёл, уламжлалаа танилцуулах өдөрлөгийг 2020 оны 1 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ өдөрлөгөөр дамжуулан оюутнууд хоёр орны хэл соёл, зан заншлын талаар харилцан мэдлэг солилцсоноос гадна уг өдөрлөг нь Малага их сургууль дээр зохион байгуулагдсан монгол хэл, түүх соёл, нийгэм, нүүдэлчин ахуйн талаарх анхны танилцуулах арга хэмжээ болсон билээ.

Өдөрлөгийн үеэр манай оюутнууд “Монгол орны түүх, соёл, нийгэм”-ийн талаар бичлэг, зураг хослуулсан богино хэмжээний мэдээлэл хүргэснээс гадна “Монгол оронтой танилцъя” сэдэвт Монгол орны онцлогыг харуулсан бэлэг дурсгалын зүйлс, Монголын үзэсгэлэнт байгаль болон хотын амьдралыг харуулсан ил захидал зэргээр үзэсгэлэн зохион байгууллаа.

Мөн солилцооны хөтөлбөрөөр суралцаж буй монгол оюутнууд өөрсдийн сайн дураар монгол хэлний танилцуулах анхан шатны хичээлийг 2020 оны 1 сарын 24-ны өдөр испани хэлт оюутнуудад заахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

2020-01-16

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01