Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ОЛОН УЛСЫН ОЮУТАН ЗАЛУУСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХ БОЛОМЖ


Олон улсын оюутны эрдэм шинжилгээний ээлжит 19 дэх хурал Япон улсын Токио хотноо 2019 оны 9 дүгээр сарын 16-наас 22-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Токиогийн ХААИС-аас зохион байгуулагддаг энэхүү хурал нь энэ жил “Хөдөө аж ахуй ба нөөцийн менежментэд залуусын оролцоо” сэдвийн дор явагдах болно.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй ХААИС-ийн оюутны илтгэлийн сонгон шалгаруулалт 2019.03.20-ний өдрийн 15.00 цагт Магистр, докторын сургуулийн хурлын танхимд болно. Оюутан залуус та бүхнийг өргөнөөр оролцохыг хүсч байна.

Тавигдах шаардлага: Англи хэлний мэдлэгтэй байх

Тус сургуулийн 2-аас дээш курсын оюутан байх

Хүнс, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны нөөцийн чиглэлээр суралцдаг байх эсвэл энэ сэдвээр өргөн мэдлэгтэй байх

Дэлгэрэнгүй мэдээллийг: Захиргааны байрны 205 тоот эсвэл

341153 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01