ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн 50 жилийн ойн мэнд хүргэе.                                                                         ХААИС-ийн Дархан дахь Агроэкологи, бизнесийн сургуулийн эрдэмтэн профессор, багш, ажилтан, ажилчид нийт төгсөгчдөдөө 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.                                                                          Буцах

"СУДЛААЧ БАГШ-2019" эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа


ХААИС-ийн харьяа УГТХ-ийн АЭБС-ийн Захиргаа, Эрдмийн зөвлөл, Суурь шинжлэх ухааны тэнхим хамтран 2019-03-28-нд “Судлаач багш-2019” ЭШБХ-ыг амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж сургуулийн захирал доктор Л.Пүрвээ үг хэллээ. Энэхүү хурлаар профессор багш, судлаачдын судалгаа, эрдэм шинжилгээний ажлын чадавхийг дээшлүүлэх, шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтуудаас харилцан суралцаж, туршлага солилцох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын өнөөгийн байдалд үнэлгээ өгөх, сургалтанд нэвтрүүлж болох шинэлэг арга зүй, асуудлыг хэлэлцэх, дүгнэлт хийх, шийдэл хайж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх энэхүү хурлын зорилго дор судлаач багш нар өөрсдийн хийсэн судалгааны ажлаа танилцуулан идэвхтэй оролцлоо. Эрдэм шинжилгээний хурал нь 3 үндсэн чиглэлээр явагдлаа. Үүнд:

1, Байгалийн ухаан, технологийн чиглэлээр

2, Нийгэм, хүмүүнлэг, эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр

3, Боловсрол ба хөгжил (Сургалтын бодлогын асуудал)

“Судлаач багш-2019” ЭШБХ-д оролцсон багш нараас Байгалийн ухаан, технологийн чиглэлээр 1-р байранд Б.Энхтуяа, 2-р байранд А.Эрдэнэчимэг. Нийгэм, хүмүүнлэг, эдийн засгийн шинжлэх ухааны чиглэлээр 1-р байранд Н.Наранцэцэг, 2-р байранд Д.Батцэцэг. Боловсрол ба хөгжил, сургалтын бодлогын асуудлаар 1-р байранд И.Баяраа, 2-р байранд Т.Азжаргал багш нар орлоо.

ЭШБХуралд амжилттай оролцон байр эзэлсэн нийт судлаач багш нартаа зохион байгуулагчдын зүгээс баяр хүргэж цаашдын судалгаа шинжилгээний ажилд тань амжилт хүсье.

Зохион байгуулагч:

ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургууль

Эрдмийн зөвлөл

Суурь шинжлэх ухааны тэнхим

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01