Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ТӨРИЙН СОЁРХОЛТ АГРОНОМЧ М.ӨЛЗИЙ, Х.ЗУНДУЙЖАНЦАН НАРЫН НЭРЭМЖИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургууль, УГТХ-тэй хамтарч уламжлал болгон зохион байгуулдаг “Төрийн соёрхолт агрономч М.Өлзий, Х.Зундуйжанцан нарын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал” 2017 оны 11-р сарын 16-ны өдөр 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 30 гаруй бүтээл ирснээс 2-р шатанд шилдэг 10 бүтээл шалгарч, илтгэлийн хэлэлцүүлэг амжилттай боллоо. Багш нарын илтгэлээс Тэргүүн байранд “Дархан-Уул аймгийн ажилгүйдлийн өнөөгийн байдал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа” сэдэвт илтгэлээр Н.Наранцэцэг, И.Батхишиг, З.Нэрмаа нар, Дэд байранд “Бог будааны ногоон масс, өвсний ургацад тарих хугацааны нөлөө” сэдэвт илтгэлээр Т.Хишигбуян, Г.Гунгааням нар, Гутгаар байранд “Эрчимжсэн мал аж ахуйд тохиромжтой газрыг сонгох асуудал” сэдэвт илтгэлээр Ч.Амармэнд, Тусгай байранд “Саваргана цэцгийн өгсөлтөд бордооны үзүүлэх нөлөө” илтгэлээр С.Таванжин, “Техникийн дэвшилд операторчны чадамж, шаардлага” сэдэвт илтгэлээр Л.Доржготов, Т.Азжаргал нар шалгарлаа.

Судлаачдын илтгэлээс Тэргүүн байранд “Монгол оронд тариалагдаж байгаа сармисны сортуудын вирусийн халдварыг оношилсон дүн” сэдэвт илтгэлээр А.Нарангоо, Б.Саранчимэг, П.Гэрэлтуяа, Я.Аззаяа, О.Нинжмаа, Дэд байранд “Зусах буудайн ургацад бактерийн бордооны нөлөөг судалсан дүн” сэдэвт илтгэлээр Н.Оюундалай, Б.Дэлгэрмаа нар, Гутгаар байранд “Буудайн сорт, дугааруудын биохимийн дүнг хлорфиллийн агууламжтай харьцуулсан дүн” сэдэвт илтгэлээр М.Зоригболд, Б.Ганбаатар, М.Тунгалаг нар тус тус шалгарсан байна.

Төрийн соёрхолт агрономч М.Өлзий, Х.Зундуйжанцан нар нь анх удаа төвийн бүсийн нөхцөлд амуу тариа тариалах ашигтай хугацаа, норм, үр суулгах гүнийг судлан тогтоосны зэрэгцээ 1950-иад оны үеэс гадаад, дотоодын олон тооны үрийн дээж цуглуулан судалж, тэдгээрийг хооронд нь эвцэлдүүлэн шилж сонгосоор буудайн “Орхон” сортыг бий болгож, тэр нь үйлдвэрлэлийн нөхцөлд олон жил тогтвортой өндөр ургац өгсөний учир 1963 онд Монгол Улсын ТӨРИЙН ШАГНАЛ хүртсэн нэрт эрдэмтэд бөгөөд нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал 2 жил тутамд шилдэг бүтээл, илтгэл шалгаруулах 2 үе шаттайгаар багш, судлаачдын дунд зохиогддог юм.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01