Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

“ЭХ ДЭЛХИЙГЭЭ ЦЭВЭРЛЭЕ!” АЯНЫ ХҮРЭЭНД


Хүн төрөлхтөн жил бүр 1 тэрбум орчим тонн хог хаягдал хаядгаас дөнгөж 11%-ийг дахин боловсруулж, зарим хэсгийг нь тусгай цэгт хаядаг бол үлдсэн хог хаягдал нь гол төлөв гуу жалга, хотын цэцэрлэгт хүрээлэн, хот орчмын ойд үлддэг байна.

2007 онд Эстони улсад “Эх дэлхийгээ цэвэрлэе!” өдрийг зохион байгуулж, 10 000 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Уг арга хэмжээг эхлээд Европ, дараа нь дэлхий даяар дэмжин “Эх дэлхийгээ цэвэрлэе!” дэлхий нийтийн аяныг өрнүүлж эхэлжээ. Монгол улс энэхүү аянд анх удаа нэгдэж, 9 сарын 15-ны Бямба гарагт нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахаар болсон билээ.

“Эх дэлхийгээ цэвэрлэе!” энэ өдрийн үйл ажиллагаанд ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургуулийн оюутнууд нэгдэн, сургууль болон оюутны дотуур байр орчмын хогийг цэвэрлэлээ. Цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон НББ-1, ЭБХ-2, ЦУИ-2 дамжааны оюутнууд болон Оюутны зөвлөлийн хамт олондоо сурлага, хөдөлмөрийн амжилт хүсье.

Сургуулийн Захиргаа

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01