АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа
сургуулийн оюутны “Манлайлал” мэтгэлцээний клуб

Манлайлал” мэтгэлцээний клуб нь Монголын нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг оюутан,сурагчид өөрийн итгэл үнэмшлээрээ зөв илэрхийлж, хурц ухаан, уран илтгэх чадвараараа өрсөлдөх зорилготойгоор 2010 оны 10-р сараас эхлэн албан ёсоор байгуулагдсан билээ.

Клубын бүтэц:

Манай клуб нь 4-н үндсэн бүлэгт хуваагдан хичээллэж байгаа бөгөөд тэргүүлэгчээр суурь боловсролын тэнхмийн багш Ц.Мөнхзул ажиллаж байна.

1-р бүлгийн тэргүүлэгчээр Агро-Фермер-3 курсийн оюутан А.Очирсүх

2-р бүлгийн тэргүүлэгчээр ЭГК-2 курсийн оюутан Б.Ууганбаяр

3-р бүлгийн тэргүүлэгчээр Инженер механик-4 курсийн оюутан Б.Батбаяр

4-р бүлгийн тэргүүлэгчээр Инженер механик-3 курсийн оюутан А.Аззаяа нар тус тус сургалтыг зохион байгуулж байна.


Клубын үндсэн үйл ажиллагааны зорилго:

  1. Оюутан, сурагчдын чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх

  2. Оюутан , сурагчдын илтгэх ур чадварыг дээшлүүлэх

  3. Аливаа зүйлийг олон талаас нь харах

  4. Оюутан, сурагчдын нийгмийн идэвхийг өрнүүлэх

  5. Оюутан, сурагчдыг зөв хандлага чиглэлтэй болгох

  6. Өөрөө өөрийнхөө үзэл баримтлалд тууштай байх

  7. Оюутан, сурагчдыг сурах арга барилд дадалжуулахад гол зорилго оршино.

Бидний амжилтууд:

  • 2009 онд Дархан- Уул аймгийн их дээд сургууль,ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагддаг “ Парламентийн мэтгэлцээн”-д тусгай байрын шагнал, 2010 онд гуравдугаар байр,2011 онд гуравдугаар байр эзэлсэн.

  • “ Эх түүхээ хэн сайн мэдэх вэ?” уралдаан тэмцээнд 2009 онд гуравдугаар байр,2010 онд 2-р байр, 2011 онд 2-р байр тус тус эзэлсэн.

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01