АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ

ҮЙЛДВЭРЛЭЛ ИННОВАЦИЙН ТӨВ

Зар мэдээ 2                                                                         zar medee 1 title                                                                          Буцах

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь харъяа
сургуулийн оюутны зөвлөлийн танилцуулга

Оюутны Зөвлөлийн зорилго

ХААИС-ийн оюутнуудийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдний санаа бодлыг сонсож оюутнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургуулиа хөгжүүлэх үйлсэд оюутны идэвхи оролцоог нэмэгдүүлэх, тэднийг хөгжүүлэх, нийгэмшүүлэх, авъяас чадварыг нээн илрүүлэхэд оршино.

Зорилт

- Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутны эв нэгдэл хүсэл эрмэлзлийг илэрхийлэх
-Оюутны сурч боловсрох өөрийгөө хөгжүүлэх, нийгэмших төлөвшилтөд бодит хувь нэмэр оруулах
- Оюутанд чиглэгдсэн үйлчилгээ, урамшууллын тогтолцоо, нийгмийн хамгаалал халамжийг дэмжих
-Оюутны байгууллагын бодлого, боловсролын стандарт шаардлагыг бий болгох, хөгжлийг тодорхойлох
-Эдгээр дээр тулгуурлан бусад оюутны байгууллагад үлгэр жишээ үзүүлж чадах Оюутны Зөвлөл болох

Оюутны Зөвлөлийн бүрэлдэхүүн

Манай Оюутны зөвлөл 2011-2012 онд Оюутны Зөвлөлийн дарга, Дэд дарга, Нарийн бичиг, Үйл ажиллагаа хүний нөөцийн алба /ҮАХНА/ ,Мэдээлэл сурталчилгааны алба /МСА/, Дотоод үйл ажиллагаа хариуцсан алба /ДҮАХА/, Эрдэмшинжилгээ Гадаад харилцааны алба/ЭШГХА/, Соёл хүмүүжлийн албадыг /СХА/ хариуцсан Хяналтын зөвлөл болон идэвхтэн гишүүдийнхээ хамтаар үйл ажиллагаагаа явуулж байна. Оюутны зөвлөл нь харъяа 2 клуб шилдэг манлайлагч болон урлаг спортын баг, тамирчдыг багтаасан нэгэн том өрх айл болон ажиллаж байна.

  • Оюутны Зөвлөлийн дарга: Д.Ганбаяр /ҮМ- III /
  • Дэд дарга: О.Насанбурам/ИМ – III /
  • Нарийн бичиг: П.Аззаяа /ҮМ- I /
  • Хяналтын зөвлөлийн дарга: Б.Мөнх-Эрдэнэ /ЭБХ-IV/

Албадын танилцуулга

Үйл ажиллагаа хүний нөөцийн алба:
ХААИС-ийн Оюутны Зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах, үр дүнг тооцох, хүний нөөцийн хуваарилалт хийж үр ашгийг дээшлүүлэх, байгууллагын цөм бүхий үйл ажиллагааг гүйцэтгэхийн зэрэгцээ жил бүр оюутны зөвлөлөөс зохион байгуулдаг төгсөлтийн баяр, шинэ жилийн үдэшлэг, спортын тэмцээн зэрэг ажлуудад гар бие оролцож Оюутны Зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүрэгтэй.

Мэдээлэл сурталчилгааны алба:
Тус алба нь Оюутны Зөвлөл болон оюутнуудыг мэдээллээр хангах, жил бүрийн үйл ажиллагааны зарлал, сурталчилгааг олон нийтэд хүртээмжтэйгээр үнэн зөв, түргэн шуурхай хүргэх үүрэгтэй.

Дотоод үйлажиллагаа хариуцсан алба:
Оюутны Зөвлөлийн мэдээ мэдээлэл, архив, өрөөний эд зүйлсийн (ширээ, тавиур, сандал гэхмэт) бүрэн бүтэн байдлыг хангах, гишүүдийг идэвхжүүлэх, хөгжүүлэх, уралдаан тэмцээн, сургалт, судалгаа, үйлажиллагааг зохион байгуулж бусад сургуулийн Оюутны Зөвлөлүүдэд үлгэр дууриалал үзүүлэх шилдэг Оюутны Зөвлөл болгоход оршино.

Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны алба:
Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний хурал, илтгэл мэтгэлцээний тэмцээнүүдийг хариуцан зохион байгуулах, оюутнуудыг дэмжин оролцуулах, бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын туршлагатай болгох, бусад сургуулиудын Оюутны Зөвлөл болон оюутны холбоотой хамтран ажиллах, туршлагасолилцох, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, гадаад харилцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэ гарц замыг нээх зорилготой.

Соёл хүмүүжлийн алба:
ХААИС-ийн оюутан залуусыг соёл, гоо зүйн мэдлэгтэй, оюуны болон бие бялдрын өндөр чадвартай болж төлөвшихөд нь туслах, дэмжих, хамтран ажиллах зорилготой урлаг, спортын бүхий л арга хэмжээг зохион байгуулдаг алба юм.

Бидний тогтмол зохион байгуулдаг болон онцлох үйл ажиллагааны товчоон
- ХААИС-д шинээр элсэн орж буй оюутнуудынхаа дунд “Танилцах үдэшлэг”

- ХААИС-ийн нийт оюутнуудын дунд “Намрын тэргүүн”, “ Хаврын тэргүүн” спортын наадам

- ХААИС-ийн дотуур байранд амьдарч буй оюутнуудтай улиралд нэг удаа уулзалт ярилцлага

- “Дээлтэй монгол”өдөрлөг

- ХААИС-ийн “Цасны баяр”

- ХААИС-ийн нээлттэй хаалганы өдөрлөг “Оюутны Зөвлөлөө сурталчилах өдөр”

- Улс тунхагласны баяр

- ХААИС-ийн оюутнуудын авяьас чадварыг сорих зорилгоор “Урлагийн үзлэг”-т авъяаслаг оюутнуудаа бэлдэж оролцуулсан

- Дарханы Оюутны холбооноос зохион байгуулдаг “Урлагийн Их наадам”-д авъяаслаг оюутнуудаа бүрэлдэхүүн болгон оролцуулах

- ХААИС-ийн “Шинэ жилийн үдэшлэг” Зохион байгуулах

Оюутны зөвлөлийн дүрэм

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01