
Найрамдал төслийн гарааны бизнес болох Science cafe болон Дархан ХААИС хамтран “Science Nomad” эвент төслийг анх удаа хамтран амжилттай хэрэгжүүллээ.

Уг өдөрлөгт Шарын голын ЕБС-ийн 25 сурагч, Ерөө ЕБС-ийн 40 сурагч, Баянгол ЕБС-ийн 20 сурагчид ирж оролцлоо. Ахлах ангийн сурагчид ажил мэргэжлийн чиг баримжааны талаар лекц сонсож, Дархан ХААИС-д бэлтгэгддэг мэргэжлүүд, тэдгээрийн ач холбогдолтой танилцахаас гадна өдөрлөгийн үеэр сургууль дотор 3 өртөө байгуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулав.

Өртөө 1 Science Nomad туршилтын эвэнт /Science cafe/ – Шинжлэх ухааны хичээлийг заахад тэр бүр сонирхолтой туршилтуудыг хийхэд, өндөр хэрэглэгдэхүүний зардал, бодис урвалжийн олдоц, эвдрэл хэмхрэлийн эрсдэл гэх мэт асуудлууд үүсдэг. Үүнд тэр бүр сургууль дээр хийгээд байдаггүй биологи, физик, химийн багц 37 туршилтыг Science cafe 1 цаг 30 минутын хугацаанд хийж гүйцэтгэх хөтөлбөр боловсруулав.

Өртөө 2 Campus lab – Сурагчид лабораторид ажиллан, гар урлалын бүтээл (цэцгийн сав, саван) хийх, цэцэг тарих зэрэг сонирхолтой практик үйл ажиллагаанд оролцов.

Өртөө 3 Have fun & be friends – КООСЭН хөтөлбөрийн оюутнууд сурагчидтай нөхөрсөг уулзалт хийж, мэргэжил сонголт, хичээлийн амьдрал, сурагчийн амжилтын талаар мэдлэг, туршлагаа солилцов.
Орон нутгаас хүрэлцэн ирсэн сурагчид Дархан хоттой танилцан, аялал хийж, үйл ажиллагааны төгсгөл сурагчдын дунд АХА тэмцээн зохион байгуулж, шагналт 3 байрыг тодрууллаа.