📞 70373737 f

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Олон улсад их сургуулийн хөгжил нь анхандаа сургалт явуулдаг байгууллага байсан бол өнөө цагт тодорхой шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилготой судалгааны их сургуулиуд үүсэж, өдгөө энтрепренер их сургуулиуд тренд болж байна. Энэ нь сургалт, судалгааны их сургуулийг хөгжүүлж улмаар академик мэдлэгийг бизнес сэтгэлгээтэй нягт холбож их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ийм төрлийн төгсөгчдийг бэлтгэдэг сургуулиуд юм. Засгийн газруудын өмнө тулгарч буй хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдал гэхчлэн нийгмийн хүнд асуудлуудад шийдэл хайхад зөвхөн нэг салбар ухаанаар шийдэх боломжгүй бөгөөд энд их сургуулийн салбар хоорондын нэгдэл бүхий судалгаа чухал үүргийг гүйцэтгэх болсноор, нийгэм рүү чиглэсэн судалгаа, их сургуулийн судалгаанд чухал байр суурийг эзлэх болсон.

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль нь судалгаанд суурилсан нээлттэй их сургууль, Ногоон их сургууль болох эрхэм зорилготойгоор мэргэжлийн хөтөлбөрийн сургалтыг тасралтгүй чанартай явуулах, шинэчлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хосолсон сургалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэн, энтрепренер их сургууль болохоор зорин ажиллаж байна.  

Уур амьсгалын өөрчлөлттэй холбогдон хүрээлэн буй орчны судлал, хамгаалал болон газар тариалангийн үйлдвэрлэлийг ухаалагжуулах, технологижуулах замаар органик хүнсний ногоон үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх асуудал олон улсын түвшинд тулгамдаж байгаа энэ цаг үед манай сургуулийн эрдэмтэн багш нар, судлаач мэргэжилтнүүд, оюутан суралцагчид тэргүүлэх үүрэгтэй оролцоно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар

сургуулийн захирал П.Ганхуяг  /доктор, дэд профессор/

 

АЛСЫН ХАРАА

Ногоон их сургууль

 

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Ногоон хөгжлийн үзэл баримтлал
  • Хүмүүн  болон оюуны капитал
  • Нээлттэй сайн засаглал
  • Багаар ажиллах чадвар
  • Академик эрх чөлөө
  • Манлайлал, ёс зүй

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тогтвортой, ногоон хөгжлийг дэмжигч энтрепренер их сургууль байж, баялаг бүтээгчдийг төрүүлнэ.

ТҮҮХЭН ТОВЧОО

  • 1969
  • 1991
  • 1993
  • 2014
  • 2017
  • 2022
  • 2026

  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01
  • image 01