EUDIEH
Incheon Innovation Center
"Нарст" төв
ХААИС-ийн Дархан Уул аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх Зулзага дахь мод үржүүлгийн Нарст төв нь 1га газартай оюутны дадлагын бааз юм. Уг дадлагын баазад мод үржүүлгийн ажил хийгдэхийн хамт ЦУИ, Ойн инженер, Геодиз зэрэг мэргэжлийн ангиудын сургалт, үйлдвэрлэлийн дадлагын ажил зохион байгуулагддаг.
Нарст төв нь 1 га талбай бүхий, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн дадлагын үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлэхэд зориулагдсан цогц орчин юм.
Дадлагын бааз нь Цаг уурын инженер, Ойн инженер, Геодези зэрэг мэргэжлийн ангиудын сургалт, үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах үндсэн төв бөгөөд оюутнууд мэргэжлийн мэдлэгээ бодит орчинд бататгах, ур чадвараа хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн.
Энд оюутнууд газар ашиглалт, хэмжилт судалгаа, ойжуулалт, мод үржүүлэг, талбайн төлөвлөлт зэрэг практик ажлуудад оролцож, онолын мэдлэгээ бодит ажилтай уялдуулан суралцах боломжтой. Энэхүү дадлагын бааз нь салбарын мэргэжилтэн бэлтгэх, байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна
"Орхон" төв буюу Полигон
ХААИС-ийн Дархан-уул аймаг салбарын сургуулийн сургалт үйлдврэлэлийн зориулалт бүхий дадлагын бааз буюу Орхон төв нь Хушаат сумын хавцлын тохойд оршдог. Нийт 10 га сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
2012 оноос эхлэн Сэлэнгэ аймаг Энхтал сум Хавцал дахь Сургалт, дадлагын баазад Агроном, Механик инженер болон бусад мэргэжлийн ангиудын сургалт, үйлдвэрлэлийн дадлагын хичээлүүд, багш, судлаачдын туршлага судалгааны ажил, үйлдвэрлэлийн зориулалтаар төмс, хошуу будаа, бог будаа, хатуу буудайн сорт судалгаа, үр үржүүлэх зэрэг ажлыг тасралтгүй явуулж ирсэн.
Мод үржүүлгийн газар
“Патриксистем” технологиор эко бортогонд тарьц ургуулах
Манай сургууль Ойн инженер ангидаа тулгуурлан 2016 оноос БНЧУлсын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол орны ойн болон орон нутгийн генийн сангийн хөгжил” төслийн хүрээнд байгаль уусдаг эко бортого үйлдвэрлэх “Патрик” технологи нэвтрүүлэн ажиллаж байна.
Уг технологийн хүрээнд үр бэлтгэх, үрээр тарьц ургуулах, бортогоны хөнгөн хөрс бэлтгэх, бортого үйлдвэрлэх, тарьцыг бортогонд суулгах, бортоготой тарьц суулгацыг арчлах бойжуулах систем бүрэн нэвтэрсэн билээ.
Мөн мод үржүүлгийн зориулалтаар мананжуулах усалгааны төхөөрөмж бүхий 6 хүлэмж, усан сан, үр үржүүлгийн 2 далан, 240 м.кв талбайтай сүүдрэвч бүхий бойжуулгын талбай, бичил цаг уурын станцаас бүрдсэн мод үржүүлгийн газартай.
Энэхүү мод үржүүлгийн газар нь жилд 100 000 орчим тарьцыг бортогонд шилжүүлж бойжуулах хүчин чадалтай юм.

