Мод үржүүлгийн газар
“Патриксистем” технологиор эко бортогонд тарьц ургуулах
Манай сургууль Ойн инженер ангидаа тулгуурлан 2016 оноос БНЧУлсын мэргэжилтнүүдтэй хамтран “Монгол орны ойн болон орон нутгийн генийн сангийн хөгжил” төслийн хүрээнд байгаль уусдаг эко бортого үйлдвэрлэх “Патрик” технологи нэвтрүүлэн ажиллаж байна.
Уг технологийн хүрээнд үр бэлтгэх, үрээр тарьц ургуулах, бортогоны хөнгөн хөрс бэлтгэх, бортого үйлдвэрлэх, тарьцыг бортогонд суулгах, бортоготой тарьц суулгацыг арчлах бойжуулах систем бүрэн нэвтэрсэн билээ.
Мөн мод үржүүлгийн зориулалтаар мананжуулах усалгааны төхөөрөмж бүхий 6 хүлэмж, усан сан, үр үржүүлгийн 2 далан, 240 м.кв талбайтай сүүдрэвч бүхий бойжуулгын талбай, бичил цаг уурын станцаас бүрдсэн мод үржүүлгийн газартай.
Энэхүү мод үржүүлгийн газар нь жилд 100 000 орчим тарьцыг бортогонд шилжүүлж бойжуулах хүчин чадалтай юм.

