1. Агроэкологи Бизнесийн сургуулийн чанарын бодлого
Олон улсын болон үндэсний стандартад нийцсэн сургалт, судалгааг үйлдвэрлэлтэй хослуулан хүний аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй арга зүй технологиор хэрэгжүүлж, ажил үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах замаар хувьсан өөрчлөгдөх хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
2. Чанарын баталгаажуулалтын чиг үүрэг
- Урт богино хугацааны төлөвлөлт, гүйцэтгэл
- Дотоод дүрэм журам, стандартын мөрдөлт, сайжруулалт
- Сургалтын чанарын үндэсний болон олон улсын шалгуур шаардлагыг их сургуулийн үйл ажиллагаанд тусган, хэрэгжилтийг хангаж ажиллах
- Их сургуулийн сургалтын чанарын үйл явцад хяналт- шинжилгээ хийх
- Хөндлөнгийн үнэлгээг зохион байгуулах
- Захиалагч, ажил олгогч, хэрэглэгч, суралцагчдыг сургалт, судалгааны чанарын үр дүнг дээшлүүлэхэд татан оролцуулах,
- Багш, ажилтан албан хаагчдад чанарын дотоод баталгаажуулалт, өөрийн үнэлгээ хийх арга зүй эзэмшихэд төлөвлөгөөний дагуу системтэйгээр сургалтанд хамруулах, дэмжлэг үзүүлэх
3. Дотоод чанарын баталгаажуулалтын ажлын хэсгийн танилцуулга
2016 оноос чанарын мэргэжилтэн томилогдон ажиллаж ирсэн бөгөөд Агроэкологи Бизнесийн сургуулийн захирлын тушаалаар 2019 оны 9 сард шинэчлэгдэн байгуулагдсан орон тооны бус ажлын хэсэг хэлбэрээр дараах чиглэлээр ажиллаж байна.
4. Дотоод чанарын баталгаажуулалтын хамрах хүрээ
Дотоод чанарын баталгаажуулалт нь академик ажлын чанар, сургуулийн академик үйл ажиллагааны бүхий л асуудлыг хамарна. Ингэхдээ багшлахуй ба суралцахуй, эрдэм шинжилгээ судалгаа, нийгэмд үзүүлэх үйлчилгээ, засаглал, менежмент, материаллаг болон хүний нөөц, сургалтын хөтөлбөр зэргийг тасралтгүй циклээр боловсронгуй болгох, шалгуур үзүүлэлт, үнэлгээний зохистой оновчтой харьцааг бий болгох явдал юм.
5. Агроэкологи Бизнесийн сургуулийн чанарын баталгаажуулалтын үнэлгээний загвар
6. Агроэкологи Биенесийн сургуульд чанарын дотоод баталгаажуулалтын системийг бүрдүүлэх үе шат
Чанарын баталгаажуулалтын системийг бүрдүүлэхдээ чанарын дотоод баталгаажуулалт гэдэг нь тодорхой хугацаанд шинээр хийх ажил биш, харин үйл ажиллагааг байнгын сайжруулах, тогтмолжсон үйл явц байна (Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам 2016) гэсэн агуулгын баримталж бүрдүүлнэ. Ингэхдээ чанарын баталгаажилтын чиглэлээр хийгдэх 2023 он хүртэлх дунд хугацааны төлөвлөлтөнд тусгагдах ажлуудыг дараах байдлаар тодорхойлж байна. Хийгдэх ажлууд нь дэд хөтөлбөрийн хүрээнд орон тооны бус ажлын хэсгийн зохион байгуулалтаар зорилго зорилт, хамрах хүрээгээ тодорхойлж, тухайн оны сургуулийн төсөв болон үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдан хэрэгжинэ.
Зураг 5. АЭБСургуулийн чанарын баталгаажуулалтын системийн дунд хугацааны төлөвлөлт