Сургалтын үйл ажиллагаа

Агроэкологи Бизнесийн сургуулийн сургалт: Бид тогтвортой хөгжилд түүчээлсэн мэргэжилтэн бэлтгэнэ. 

Агроэкологи Бизнесийн сургууль нь техникийн боловсролын 1, бакалаврын 19, магистрын 7 хөтөлбөрөөр сургалт явуулж 912 багц хичээл (техникчийн 39, бакалавр 768, магистрын 105) хөтөлбөрийг Сургалтын хөтөлбөрийн хороогоор баталгаажуулан мөрдөн ажиллаж байна. 
Дэлхийн дээд боловсролын шинэчлэл, ХААИС-ийн хэмжээнд мөрдөгдөж байгаа стандарт шаардлагын дагуу сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож “ Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох” стратегийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Ийм учираас манай сургуулийн сургалт, судалгаа нь бодит хэрэглээнд чиглэсэн, аж үйлдвэрийн түншлэлд түшиглэсэн байх бөгөөд бүтээлч, нээлттэй сэтгэлгээ, манлайллыг дэмжинэ.
Их сургуулийн хэмжээнд бэлтгэж буй мэргэжлийн хөтөлбөрийг бодлого боловсруулагчдын шаардлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын хэрэгцээнд нийцүүлж сургалтын үйл ажиллагааны бүхий л хэсэгт PDCA /Plan-Do-Check-Act / зарчмыг баримтлан, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байна. 

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР 

Хүрээлэн буй орчин судлалын тэнхим
- Экологи байгаль хамгаалал
- Байгаль орчны хяналт үнэлгээ
- Ойн аж ахуйн инженер
- Усны нөөц, экологи
- Цаг уур 
- Хүрээлэн буй орчны хими    / 6 мэргэжил/
Бизнес удирдлагын тэнхим
- Бизнесийн эдийн засаг
- Нягтлан бодох бүртгэл
- Бизнесийн менежмент
- Маркетингийн менежмент
- Аялал жуулчлалын менежмент   /5 мэргэжил/
Агро инженерийн тэнхим
- Механик инженер
- Газар зохион байгуулалт
- Геодези
- Усны барилга байгууламжийн инженер
- Агрономи
- Хөрс судлал, агрохими       /6 мэргэжил/

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР

- Хүрээлэн буй орчны хамгаалал
- Хүрээлэн буй орчны инженерчлэл / Солонгосын Инчеоны Их Сургуультай хамтарсан 1+1 хөтөлбөр/
- Бизнесийн удирдлага
- Цаг уур
- Усны ай савын менежмент 
- Агрономи