АГРОЭКОЛОГИ БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТЫН ХАМТАРСАН ХӨТӨЛБӨРҮҮД
Агроэкологи Бизнесийн сургууль нь 2019-2020 оны хичээлийн жилийн байдлаар гадаадын их, дээд сургуультай 8 сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас бакалаврын түвшинд сургалтын дадлага, (2+2), (3+1) хөтөлбөрүүд, ахисан түвшинд буюу магистрын (1+1) болон хичээлийн кредит солилцооны хөтөлбөрийг гадаадын их сургуулиудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.
Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд Агроэкологи Бизнесийн сургуулийн оюутнууд сургалтын тодорхой хугацааг өөрийн сургуульд сураад, үргэлжлүүлэн хамтын ажиллагааны гэрээтэй сургуулиудад суралцан хос дипломтой төгсөх, сургалтын дадлагаа / internship/ орчин үеийн дэвшилтэт технолги, арга зүйг эзэмшин туршлагажих, мэргэжлийн хичээлийн кредит солилцооны хөтөлбөрийн хүрээнд тухайн гадаадын их сургуулийн сертификат, өөрийн сургуулийн дипломтой төгсөх зэрэг маш олон боломжийг суралцаж буй оюутнууддаа олгож байгаа билээ.