Сургалтын бодлого зохицуулалтын алба

Сургалтын Бодлого Зохицуулалтын алба

Сургалтын Бодлого Зохицуулалтын алба нь сургуулийн эрхэм зорилго стратеги төлөвлөгөөний зорилтод тусгагдсаны дагуу сургалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах үндсэн чиг үүрэгтэйгээр дээд боловсролын чанарын баталгааг хэрэгжүүлэхүйц сургалтын хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Мөн сургалтын үйл ажиллагааг дээд боловсролын сургалтын стандарт, технологийн дагуу зохион байгуулахад мэргэжлийн тэнхимүүдийг чиглүүлэн элсэлт төгсөлтийг холбогдох журмаар явуулж, мэдээ тайлан судалгааг нэгтгэн холбогдох байгууллагуудад цаг хугацаанд нь хүргэдэг. Түүнчлэн сургалтын албаны мэргэжилтнүүд оюутанд тулгарч буй аливаа асуудлыг хамтран шийдвэрлэх гарцыг нээж, дэмжлэг үзүүлэн зөвлөгөө өгдөг.

 
Сургалтын Бодлого Зохицуулалтын Албанаас жил бүр шинээр элсэн суралцагч оюутнууддаа зориулан чиг баримжаа олгох сургалтыг зохион байгуулдаг ба эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. 


Сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд бакалаврын хос дипломын 3+1, 2+2, болон магистрын 1+1, кредит шилжүүлэлт, үйлдвэрлэлийн дадлага, зуны сургалт зэрэг тэтгэлэгт олон хөтөлбөрийг Ази болон Европын их сургуулиудтай хамтран зохион байгуулж, амжилттай суралцаж буй оюутнуудаа хамруулдаг. 


Үүнээс гадна сургуулийн хэмжээнд манлайлан суралцаж буй оюутнуудаа урамшуулан Захирлын нэрэмжилт тэтгэлэг өгдөгөөс гадна оюутны санаачлагын төсөлд хамрагдах болон бусад хамтран ажиллагч байгууллагуудын тэтгэлэг хүртэх боломжийг бүх оюутнууддаа нээлттэй олгодог.