Номын сан, хэвлэх цех

Номын сан:
Тус сургуулийн номын сан нь 2014-2015 оны хичээлийн жилд өргөтгөл хийж, одоо 160 хүний суудалтай үндсэн болон чөлөөт уншлагын хоёр танхим ажиллаж байна. Мөн тус бүр 25 хүний суудалтай “Онлайн уншлагын танхим”, 32 хүний суудалтай “Эрдэм шинжилгээний уншлагын танхим”, 26 хүний суудалтай “Оюутны бие даалтын танхим”-уудтай.
“Чөлөөт уншлагын танхим”-даа шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүх, соёл, урлаг, утга зохиолын чиглэлийн номуудтай. Энэ танхимаар үйлчлүүлэгчид номоо өөрсдөө сонгож унших боломжтой.


Номын сангийн сүүлийн үеийн дэвшилтэт үүлэн технологид суурилсан Lib4U net программыг ашиглан бүх номоо электрон каталогт шилжүүлэн үйлчилгээ үзүүлж байна. Sab.lib4u.net хаягаар электрон каталогт хаанаас ч хандах боломжтой.


Номын сангийн үндсэн фонд 9345 төрлийн 34151 гадаад болон дотоодын хэвлэмэл ном, тохимол, сурах бичиг, сонин, сэтгүүлтэй ба ойрын фонд 3000 номоор өдөр тутмын уншлага-үйлчилгээ үзүүлж байна.

Номын сангийн ажилтнууд: