Ногоон гэр түншлэл төв

НОГООН ГЭР ТҮНШЛЭЛ ТӨВ: СУРГАЛТ, СУДАЛГАА, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТҮНШЛЭЛ

Агроэкологи Бизнесийн сургуулийн Инноваци хөгжлийн төвийн дэргэдэх Ногоон гэр түншлэл төв ТББ нь тус сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд Өмнөд Солонгосын Инчеоны их сургууль, Дархан-Уул аймгийн нутгийн удирдлагын байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагын дэмжлэгтэйгээр 2019 онд байгуулагдсан. 
Тус төв нь сургуулийн гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгэм болон хүрээлэн буй орчны судалгааг өргөн хүрээнд явуулахаас гадна сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн түншлэлийг бэхжүүлэх зорилготойгоор ажиллаж байна.