Төсөл, хөтөлбөр

Европын холбооны Эрасмус+ хөтөлбөр

 

TAckling the Climate change through Modernizing Environmental Engineering program - “Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь”

 

Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрөөр санхүүжиж буй “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчилж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь” TACMEE төслийн зорилго нь байгаль орчны салбарын мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүлэх сургалттай сургуулиудын мэргэжлийн хөтөлбөрийг сайжруулах замаар Монгол улсын байгаль орчны салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай хүрээлэн буй орчны инженерүүдийг бэлтгэхэд оршино. Тус төсөлд  Унгар улсын Сзегедийн их сургууль, Финланд улсын Оулугийн их сургууль, Монгол улсын их сургууль, Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн сургууль, Монгол-Германы хамтарсан ашигт малтмалтехнологийн их сургуулиуд хамтран оролцож байна. Төсөл хэрэгжих хугацаанд хамтрагч сургуулиуд “Хүрээлэн буй орчны инженерчлэл” мэргэжлийн бакалаврын болон магистрын хөтөлбөрийг хүрээлэн буй орчны салбарт ашиглагдаж буй дэвшилтэт технологи, арга зүй, ногоон хөгжлийн чиг хандлага болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн  шинэчлэн сайжруулах төдийгүй судалгааны орчинг сайжруулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Тус төсөл нь 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Холбогдох вэб сайт: http://tacmee.mn/