Агроэкологи Бизнесийн сургууль нь 2017 онд Испани улсын Малагагийн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан цагаас хойш үр дүнтэй хамтран ажилласаар иржээ.
Энэ хугацаанд Европын холбооны Эрасмус төслийн хүрээнд манай сургуулийн Хүрээлэн буй орчин судлалын 3 магистрын оюутан 6 сарын хугацаанд сургалтын кредит дүйцүүлэн шилжүүлэх хөтөлбөрт хамрагдан тус сургуульд амжилттай суралцаад ирсэн.
Оюутан солилцооны уг хөтөлбөрийн дагуу Малагагийн их сургуулиас мөн 3 оюутан хүрэлцэн ирж суралцах төлөвлөгөөтэй байсан боловч цаг үеийн нөхцөл байдлын улмаас ирэх хугацаа нь хойшлогдоод байна.
2020 оны 11 дүгээр сарын 16-26-ны өдрүүдэд Малагагийн их сургууль дээр Ази судлалын чиглэлээр цуврал хурал, вебинарууд зохион байгуулагдсан ба тус хуралд сургуулийн гадаад харилцааны мэргэжилтэн доктор П.Мэнд-Амгалан, хамтын ажиллагаа чанарын мэргэжилтэн Б.Дагиннас нар зочин илтгэгчээр оролцож, монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, боловсролын систем дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаар илтгэл тавьж нээлттэй хэлэлцүүллээ.