Өгүүлэлд тавигдах шаардлага:
Нэг. Өгүүлэлд тавигдах шаардлага, нийтлэх журам
1.1. Судалгааны үр дүн урьд өмнө өөр хэвлэлд хэвлэгдэж байгаагүй байх.
1.2. Өгүүлэл нь тодорхой асуудлыг шинжлэх ухааны арга зүйн дагуу судлан, гарсан үр дүнг үндэслэлтэй тайлбарласан, баталсан, нотолсон байх
1.3. Сэтгүүлд ирүүлсэн материалыг уг сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга хүлээн авч, ерөнхий эрхлэгчид танилцуулна.
1.4. Ерөнхий эрхлэгч сэтгүүлд ирүүлсэн материалын чиглэлээс хамааруулж редакцийн бүрэлдэхүүнийг сонгоно.
1.5. Сэтгүүлд ирүүлсэн материалыг редакцийн бүрэлдэхүүн ажлын 5 өдрийн дотор уншиж судлан, холбогдох загварын дагуу дүгнэлт, шүүмжийг гаргаж, хэрэв шаардлага хангаагүй тохиолдолд буцааж засвар сайжруулалт хийлгэх санал оруулна.
1.6. Зохиогч редакцийн гаргасан дүгнэлт шүүмжийн дагуу ажлын 1-2 хоногт засварлан сайжруулж сэтгүүлийн шаардлагад нийцсэн материалаа буцаан холбогдох хаягаар ирүүлнэ.
1.7. “Шинжлэх ухаан ба хөгжил” сэтгүүлийн журмын дагуу редакци хийгдсэн өгүүллийг бүтээлд хэвлэнэ.
Хоёр. Өгүүлэл бичих заавар
2.1. Өгүүлэл нь монгол хэлээр бичигдсэн, англи, монгол товчлолтой байна.
2.2. Өгүүллийн эхийг А4 хэмжээтэй цаасан дээр, зүүнээс 3.0 см, баруунаас 2.0 см, дээр доороосоо тус тус 2.0 см зайтай Microsoft Word программын Times New Roman фондoop үсгийн 12 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 4-6 нүүр байна.
2.3. Үндсэн текстийг 2 багананд бичих ба өгүүллийн нэр, зохиогчдын нэр болон хүснэгт, зураг, бүдүүвч зэргийг нэг баганад мөр голлуулж байрлуулна.
2.4. Хүснэгтэд дугаар өгч (Хүснэгт 1…) нэрийг зэрэгцүүлэн мөр голлож байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 6pt хэмжээтэй хоосон зай үлдээнэ.
2.5. Зураг бүдүүвчийн дугаарыг доор нь (Зураг 1…) байрлуулах ба нэрийг мөн энд оруулна. Зураг бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын дор тус тус 6pt хэмжээтэй хоосон зай үлдээнэ.
2.6. Математик бичлэгүүд eqution программаар бичигдэнэ. Томъёо дээр, доороо тус тус 6pt хоосон зайтай, мөр голлон байрлах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2.., гм) дугаар заах цифртэй байна.
2.7. Өгүүлэлд оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300-400 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.JPEG өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна. Зургийг Техt box-оор засварлахыг хориглоно.
2.8. Зургийг JPG форматаар, диаграмыг Microsoft Excel програм дээр үйлдэнэ. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна.
2.9. Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ
Гурав. Өгүүллийн бүтэц
3.1. Өгүүллийн нэр /Times New Roman фондоор, 14pt, Bold, ТОМ ҮСГЭЭР, мөр голлоно/
3.2. Зохиогчийн нэр /Times New Roman фондоор, 12pt, мөр голлоно. Зохиогчдын нэрийн баруун дээд өнцөгт 1, 2 гэх мэтээр тэмдэглэн нэрсийн доор зохиогчийн албан газрын нэр, цахим хаягийг italic хэлбэрээр бичнэ./
3.3. Хураангуй /Зорилго, таамаглал, арга, аргачлэл үр дүн, дүгнэлт гэсэн бүтэцтэйгээр 200-250 хүртэл үгэнд багтаан Times New Roman фондоор, 12pt, мөрний эхнээс эхлэн,italic хэлбэрээр баруун, зүүн талдаа мөр зэрэгцэн бичигдэнэ/
3.4. Түлхүүр үг /Өгүүллийн санааг гаргахуйц ганц тоогоор илэрхийлэгдсэн 4-5 түлхүүр үг хэрэглэж бичигдэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Times New Roman фондоор, 12pt, баруун, зүүн талдаа мөр зэрэгцэн бичигдэнэ./
3.5. Удиртгал буюу оршил хэсэг /Судалгааны ажлын үндэслэл, мөн чанар, судлагдсан байдал, гол онцлогуудыг тусгасан байна. Баруун, зүүн талдаа мөр зэрэгцэж байрлана.
3.6. Судалгааны зорилго, зорилт, шинэлэг байдал, ач холбогдол /Times New Roman фондоор, 12pt, баруун, зүүн талдаа мөр зэрэгцэн бичигдэнэ/
3.7. Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй /Сонгосон судалгааны хэрэглэгдэхүүн, хамрах хүрээ, хэрэглэсэн аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, эх сурвалжийн нэр, статистик боловсруулалт ямар аргаар хийгдсэн зэрэг мэдээллийн агуулгатай, баруун, зүүн талдаа мөр зэрэгцэж байрлана/
3.8. Судалгааны үр дүн /Судалгаанаас гарсан үр дүнг тодорхой бичих, үр дүнгийн тайлбарыг хүснэгт болон зургаар илэрхийлэхдээ давхардуулаагүй байх, баруун, зүүн талдаа мөр зэрэгцэж байрлана./
3.9. Шүүн хэлэлцэхүй /өөрийн судалгааны ажлын ач холбогдол, давуу болон сул талыг тусгахаас гадна үр дүнг бусад судлаачдынхтай харьцуулж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр гаргасан байх, баруун, зүүн талдаа мөр зэрэгцэж байрлана/
3.10. Дүгнэлт /Үр дүнд тулгуурласан товч тодорхой байх, Times New Roman фондоор, 12pt, мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ/
3.11. Талархал /1-2 өгүүлбэрээр уг судалгааг явуулахад тусалсан, санхүүжүүлсэн, хамтарсан байгууллага, хамт олон, хүмүүст хандаж илэрхийлсэн байх, баруун, зүүн талдаа мөр зэрэгцэж байрлана./
3.12. Ашигласан хэвлэл / Өгүүллийн төгсгөлд ишлэл татсан ном, сэтгүүл, зохиолын нэрс, вэб хаягийг Times New Roman фондоор, 12pt, баруун зүүн талдаа мөр зэрэгцэн бичих бөгөөд өгүүлэлд иш татсан дарааллаар дугаарлана. Хэрэв 3-аас дээш хүний нэр орсон хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний 3 хүний нэрсийг бичнэ.
Жич: Сэтгүүлд хэвлэгдэх материал нь шаардлага хангаагүй өгүүллийг буцаах, зохих хэмжээнд засварлаж болох талтай. Өгүүллийг шаардлагын дагуу бичиж, агуулга, найруулга, үг үсгийн алдаанд анхаарч хянуур нямбай хандахыг хүсье!
Хэвлэлийн төлбөрт редакци, хэвлэлийн үнэ багтсан болно.
Өгүүллийг 2021 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл darkhan.muls@gmail.com хаягаар хүлээн авна.
Сэтгүүлийн болон хэвлэлийн үнэ төлбөр, бусад холбоотой мэдээлллийг дээрх И-майл хаягаар болон 88007215, 99268759 утсаар холбогдож лавлана уу!
Сэтгүүлийг эрхлэн гаргагч:
ХААИС-ийн харъяа Дархан-Уул аймаг дахь УГТХүрээлэнгийн
Агроэкологи бизнесийн сургууль, Инженерчлэлийн тэнхим