ЭНТРЕПРЕНЕР СУДЛААЧ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Зорилго: Монгол улсын “Оюуны уурхай” болсон эрдэм шинжилгээний ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршино.
Хамрах хүрээ, оролцогчид: Монгол улсын хот, хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй:
-Эрдэм шинжилгээний байгууллага болон их дээд сургуулийн эрдэмтэн судлаач
-Хувийн хэвшил, аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн хөгжлийн болон бизнес хөгжлийн мэргэжилтэн, гарааны бизнес эрхлэгч, энтрепренер
-Олон улсын хөгжлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэн, судлаачид болон бусад...
Зохион байгуулагдах хэлбэр: Цахим, танхим, дадлага хосолсон
Хөтөлбөр хэрэгжих хугацаа:
Бүртгэл хийх сүүлийн хугацаа: 2022 оны 12 сарын 23-ны 23:59
Тэнцсэн оролцогчдод хариу мэдэгдэх: 2023 оны 01 сарын 06-ны дотор
(I шат) Ур чадвар эзэмшүүлэх 2023.01 - 2023.04
(II шат) Технологи хөгжүүлэх 2023.04 - 2023.12
(III шат) Бизнес хөгжүүлэх 2024.01 - 2024.08