Дэлхийн Банк болон Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам хамтран “Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, бууруулахад чиглэсэн байгальд суурилсан шийдлүүдийг төлөвлөх” чиглэлээр суурь мэдээллэл цуглуулах, дүн шинжилгээ хийх судалгааг 2023 оны 1-р сарын 30-аас 2023 оны 6-р сарын 15-ны хооронд хийж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2 герман, 1 америк, 2 монгол судлаачаас бүрдсэн баг ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн захирал, хөрс, ойн мэргэжлийн судлаачдын багтай уулзалт хийлээ. Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах, хөрсний судалгаа хийх, ойн зурвасанд таригдах модлог ургамлын цуглуулга судалгааны чиглэлээр ярилцаж, сургуулийн ойн үрийн лаборатори, мод үржүүлгийн газарт таригдаж буй модлог ургамлыг үзэж, танилцлаа.
2023 оны 04 сарын 11