Тус сургуулийн “Бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 2023 оны 4 сарын 14-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хурал 3 үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд эхний шатны хуралдаан болох Газар тариалангийн тэнхим, Хүрээлэн буй орчин судлалын тэнхим, Бизнес удирдлагын тэнхим, Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимүүдээс шалгарсан 11 илтгэлийг II-р шатанд хэлэлцэж шилдэг илтгэлүүдийг шалгаруулав.
Үүнд:
“Тэргүүн” байрыг ГТТ тэнхимийн ахлах багш С.Амаржаргалын удирдсан Механик инженерийн 4-р курсын оюутан М.Батсуурийн “Амортизаторын пүрш агшаагч зохион бүтээх” илтгэл
“Дэд” байрыг ХБОС тэнхимийн эрхлэгч доктор П. Содгэрэлийн удирдсан ГЗБИ-4 курсын оюутан Э.Мичидмаагийн “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын суурьшлын бүсийн газрын төлөв байдлын судалгаа” илтгэл
“Гутгаар” байрыг ГТТ тэнхимийн эрхлэгч ахлах багш Т. Азжаргалын удирдсан Механик инженерийн 4-р курсын оюутан Б. Буяннэмэхийн “Жижиг үрт ургамлыг тариалах үрлүүр зохион бүтээх” илтгэл тус тус эзэллээ.
Шүүгчээр эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Д. Нандинцэцэг, хөрс судлалын төвийн эрхлэгч доктор, дэд профессор Б. Энхтуяа, хүрээлэн буй орчны инженерчлэлийн лабораторийн эрхлэгч доктор Г. Баттулга, хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн дэд профессор доктор Д. Амаржаргал, бизнес удирдлагын тэнхимийн дэд профессор доктор З. Нэрмаа нар ажиллаа.
Шалгарсан илтгэлүүд дараагийн шатны хуралд буюу ХААИС-ийн эрдэм шинжилгээний нэгдсэн хуралд хэлэлцэгдэх болно. Хуралд оролцож илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.