Дархан ХААИС-ийн хэрэгжүүлж буй Европын Холбооны Erasmus+ хөтөлбөрийн “ТАСМЕЕ- Хүрээлэн буй орчны инженерчлэлийн хөтөлбөрийг шинэчлэх замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь” төслийн хүрээнд 110,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий “Хүрээлэн буй орчны инженерчлэлийн цахим лаборатори”-ийн нээлт 2023.04.18-ний өдөр боллоо.
Лабораторийн нээлтийн үйл ажиллагаанд тус сургуулийн захирал доктор П.Ганхуяг, УГТХ-ийн захирал доктор, профессор Н.Баярсүх, ТАСМЕЕ-төслийн удирдагч доктор П.Мэнд-Амгалан нар оролцож нээлтийн үг хэлэн тууз хайчиллаа.
Энэхүү цахим лаборатори нь хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий 15 компьютер, 75 инчийн ухаалаг дэлгэцээс гадна маршрутын дагуу нислэг үйлдэж, автоматаар зураг дарж бичлэг хийдэг PHANTOM 4 D-RTK Дрон бүхий төхөөрөмжүүдээр хангагдсан.
Цахим лабораторийг хүрээлэн буй орчны чиглэлийн бакалаврын болон ахисан түвшний сургалтанд ашиглахаас гадна, орчны бохирдлын тархалтын зураглал, уур амьсгалын загварчлал, цаг агаарын прогноз, бүх төрлийн кадастрын болон план зураглал, газрын бүрхэвч, ашиглалтын судалгаанд хэрэглэх юм.



