Хуралд Д.Цэрмаа агсны том охин Global Talk LLC захирал Ч.Болормаа Унгар улсаас ирж оролцсоноос гадна хурлын үйл ажиллагааг ивээн тэтгэж, шилдэг байрууд, шилдэг удирдагч, шилдэг илтгэгчдэд шагнал гардуулав.
Хурлын зочин илтгэгч УГТХ-ийн захирал, доктор, проф Н.Баярсүх илтгэлдээ Д.Цэрмаа агсны Монголын газар тариалан тэр дундаа хөрс судлал, агрохимийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр асар их бөгөөд, ялангуяа хөрсийг бордох технологи, биобордоо хэрэглэх зэрэг түүний санаачилж эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж байгаа тухайгаа онцлов. Энэ удаагийн хурал II үе шаттай явагдаж эцсийн шалгаруулалтад магистрантын 6, докторантын 6 нийт 12 илтгэл хэлэлцэгдэж шагналт байрууд тодорлоо.
Магистрантын шатанд:
Х.Эрдэнэ-Очир /УГТХүрээлэн, Таримал ургамлын генетик нөөцийн сектор/-ын “Чацарганын өсөлтөд органик ба органик бус хучлагын нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл 1-р байр;
Н.Буджаргал /ХААИС, Агроэкологийн сургууль/-н “Дархадын хотгор дахь газрын доройтлын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл 2-р байр;
А.Пүрэвсэд /ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль/-ийн “Бэлчээрийн газрын төлөв байдлын үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл 3-р байр.
Докторантын шатанд:
Д.Ганболд /ХААИС, Инженер технологийн сургууль/-н “Чацаргана жимсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх техник технологийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл 1-р байр;
А.Нарангоо /УГТХүрээлэн, Ургамлын биотехнологийн лаборатори/-ийн “Саримсны бичил ургамлыг ил талбайд суулгах үеийн амьдралтыг тооцсон дүн” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл 2-р байр;
Т.Хишигбуян /ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль/-ийн“Бог будаа /Panicum millaceum.L/-ны үрийн ургац, чанарт тарих хугацааны нөлөө” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл 3-р байранд шалгарлаа.
Шилдэг удирдагч багшаарХААИС, Инженер технологийн сургуулийн доктор, дэд профессор Д.Баатархүү, Шилдэг илтгэгчээр ХААИС, Инженер технологийн сургуулийн докторант Ж.Амгаланзул, УГТХүрээлэнгийн залуу судлаач докторант А.Нарангоо, магистрант Х.Эрдэнэ-Очир нар тус тус шалгарлаа.