ХААИС-ийн Дархан -Уул аймаг дахь салбар сургуулийн захирал П.Ганхуяг /Ph.D/ -ийн санаачилгаар тус сургуулийн багш ажилчдын англи хэлний ярианы чадварыг сайжруулах, хөгжүүлэх зорилготой Англи хэлний сургалтыг 2024.01.08 өдрөөс эхлэн явуулж эхэллээ.
Захирал П.Ганхуяг нь /Ph.D/ англи хэлний авианы нийлц, холбоо үг, үг хэллэг, өгүүлбэрийг хэрхэн зөв дуудах, тодорхой сэдвийн дагуу чөлөөтэй ярих, алдаагүй зөв бичих , унших чадварыг хэрхэн хөгжүүлэх талаар сургалт бүрт зөвлөн зааж, удирдан чиглүүлж байна.
Багш нар гадаад хэлний мэдлэг, ярих бичих чадвараа хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор тодорхой сэдвийн дагуу мэдээ мэдээлэл бэлтгэж, идэвхтэй оролцож байна. Үүнд:
- Өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалтыг ойлгож мэдсэнээр орчуулга хийх, уншсан зүйлээ өөрийн үгээр зөв найруулж бичих талаар Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш Н.Одчимэг /2024.01.09/
- Комьпютерын нэр томьёо, гарын товчлолын хослолыг англиар өдөр тутамдаа хэрэглэх талаар Хэрэглээний шинжлэх ухааны тэнхимийн багш Т.Энхзаяа /2024.01.10/
- Өөрийгөө болон гэр бүлээ хэрхэн танилцуулах, хүмүүстэй албан болон албан бусаар мэндчилж сурах талаар Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш Ч.Амармэнд /2024.01.12/ Газар тариалан, технологийн тэнхимийн багш Д.Байгальцэцэг /2024.01.16
- Монгол орны газар зүйн байрлал, улсын нийслэл Улаанбаатар хотыг хэрхэн танилцуулах талаар Бакалаврын хөтөлбөрийн эрхлэгч Д.Амаржаргал /Ph.D/ /2024.01.17/
- Видео үзээд төсөөлөн бодож, хэлний мэдлэгээ сайжруулах талаар Хүрээлэн буй орчин судлалын тэнхимийн багш О.Одбаяр /2024.01.18/ нар тус сургалтын зочин багшаар оролцож, мэдээ мэдээлэл өглөө.

.jpg)
.jpg)
.jpg)