Ардын боловсролын тэргүүний ажилтан, БТТАжилтан Ш.Сүхбаатар агсны нэрэмжит Их дээд мэргэжлийн сургуулиудын консорциум болон ЕБС-ийн багш нарын дунд зохион байгуулсан “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 03 сарын 02-03 өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 27 багийн 200 гаруй тамирчид оролцон авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо.
ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь Агроэкологи бизнесийн сургуулийн эрэгтэй баг тамирчид" Тэргүүн байр" эзэлж, "Шилдэг тоглогч"-оор сургалтын албаны арга зүйч Ч.Алтанхуяг тодорсонд халуун баяр хүргэе!
Тэмцээнд оролцсон багийн тамирчдадаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.