2024.04.04 өдөр ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Агроэкологи бизнесийн сургууль, Еропын Холбооны хамтарсан санхүүжилттэй Найрамдал төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЕБС-ийн захирал, сургалтын менежер, СӨБ-ийн эрхлэгч, арга зүйч, номын сангийн эрхлэгч, номын санч, багш нарт зориулсан “1000 ном уншлагын хөтөлбөр”-ийн сургалт боллоо.
"1000 ном уншлагын хөтөлбөр"-ийн үндэслэл, төслийн танилцуулга, хэрэгжих үе шат, хамрах хүрээ, үр нөлөөлийн талаар “Нэпко Кидс” ХХК –ий захирал Б.Цолмон, төслийн ажилтан Г.Галбадрах нар танилцууллаа.
Насанд хүрэхээс өмнө заавал унших “1000 ном” уншлагын хөтөлбөр нь 3-18 насны хүүхдийн заавал унших 1000 номыг тодорхойлон, эдгээр номыг багшийн чиглүүлэг доор уншуулж, хүүхдүүдийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийг тэлэх, ЕБС-д үздэг бусад хичээлийг ойлгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.
Нэпко Кидс" хэвлэлийн газар хүүхдийн унших чадвар муу, унших дадал суугаагүй зэрэг суурь шалтгаануудыг туршлагынхаа явцад бүрэн тодорхойлж, байгуулагдсан цагаасаа олон төсөл хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд “1000 ном” уншлагын хөтөлбөрийг олон улсын сайн туршлага, нэн ялангуяа хамтран ажиллагч Оксфордын Их сургуулийн хэвлэлийн газрын Уншлагын хөтөлбөрийг судалсны үндсэн дээр боловсруулсан цогц хөтөлбөр юм.
Насанд хүрэхээс өмнө заавал унших “1000 ном уншлагын хөтөлбөр" нь 3-18 насны хүүхдийн заавал унших 1000 номыг тодорхойлон, эдгээр номыг багшийн чиглүүлэг доор уншуулж, хүүхдүүдийн зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, ерөнхий мэдлэгийг тэлэх, ЕБС-д үздэг бусад хичээлийг ойлгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.
"1000 ном уншлагын хөтөлбөр"-ийг 2023-2024 онд хувийн болон төрийн өмчийн 20 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хувийн сургуулиудын хувьд эцэг, эх эсвэл сургуулийн дэмжлэгээр хэрэгжүүлэх бол улсын сургуульд хэрэгжүүлэхэд донор байгууллагын дэмжлэг шаардлагатай байна.
Ном унших дадал нь хүний насан туршийн тасралтгүй суралцах, хэрэгцээт мэдээллээ хайж олох түүнийг хэрэглэх чадавхыг дээшлүүлэх хамгийн чухал дадлуудын нэг юм. Энэ дадлыг бага наснаас нь эхлэн хэвшүүлэхэд та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.