Skip to main content

Мөнгөн хонхны баяр 2026

EVENTS |

ХААИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль дээр эрдмийн баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Эрдмийн баяраар магистр, бакалаврын зэрэг хамгаалсан төгсөгчид болон КООСЭН хөтөлбөрийн ерөнхий боловсролын түвшний сургалтаа дүүргэсэн суралцагчид баяраа тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ үеэр шилдэг төгсөгч, суралцагчдыг шалгаруулж, шагнал гардуулсан бөгөөд тэдний амжилтыг алдаршууллаа.

Мөн зарим сонгогдсон оюутнуудад ажил олгогч байгууллагуудаас ажлын байрны урилга гардуулсан нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн үнэ цэнийг онцолсон чухал үйл явдал болсон юм. 

Шилдэг төгсөгчид: 
Спортын шилдэг төгсөгч: Б.Бархас /Механик инженер/
Урлагийн шилдэг төгсөгч: Н.Ариунболор /Цаг уурын инженер/
Шилдэг нийгмийн хариуцлагатай төгсөгч: С.Ундрал /ММ/
Хөдөлмөрийн шилдэг төгсөгч: Б.Алтангэрэл /ММ/
Шилдэг судлаач төгсөгч: Н.Отгонтөгс /Агрономи/
Сурлагын шилдэг төгсөгч: М.Мөнхзаяа /ЭБХ/
Шилдгийн шилдэг төгсөгч: Б.Алтангэрэл /Геодези/

КООСЭН хөтөлбөрийн шилдэг суралцагчид: 
Спортын шилдэг суралцагч: Т.Чингүүн
Шилдэг идэвхтэн суралцагч: Н.Номинхаш
Шилдэг суралцагч: Д.Ариунгэрэл

Нийт төгсөгчид, КООСЭН хөтөлбөрийн суралцагчид болон шагнал хүртсэн шилдгүүддээ халуун баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөр, амьдралд нь өндөр амжилт хүсье.

Мөнгөн хонхны баяр 2026
Мөнгөн хонхны баяр 2026
Мөнгөн хонхны баяр 2026
Мөнгөн хонхны баяр 2026
Мөнгөн хонхны баяр 2026
Мөнгөн хонхны баяр 2026
Мөнгөн хонхны баяр 2026