1. Агроэкологи Бизнесийн сургуулийн нийгмийн хариуцлага
Агроэкологи Бизнесийн сургууль нь эрхэм зорилгоо “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулсан тэргүүлэх их сургууль байна” хэмээн тодорхойлж, стратеги зорилгодоо “Нийгэмд үзүүлэх үйлчилгээг чанаржуулж, өргөжүүлнэ” хэмээн тусгасан байдаг.
Тус сургуулийн менежмент, стратеги төлөвлөлт, үнэт зүйлс, соёл, шийдвэр гаргалт болон, багшлах суралцах үйл явц, судалгаа шинжилгээний ажил нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлуудтай уялдан, ил тод, нээлттэйгээр явуулдаг.
Сургуулийн нийгмийн хариуцлагын зорилтууд:
1. Тогтвортой хөгжил түүний дотор чанартай боловсролын үйлчилгээг эрх тэгш хүртээмжтэй үзүүлнэ.
2. Мэргэжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийг шинжлэх ухаанд суурилсан мэдээллээр хангана.
3. Нийгмийн халамжид хувь нэмрээ оруулна.
2. Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан зохион байгуулсан ажлууд / Мэдээ хэлбэрээр зурагтай орох/
Цусны донор болцгооё аян
Тус сургуулийн Бизнес удирдлагын тэнхим:-ийн багш, оюутнууд нийгмийн хариуцлага хүрээнд 2017 оноос хойш Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран жил бүр “Цусаа хандивлая” аянд нэгдэн олон хүний амь насыг аврах ажилд идэвхитэй оролцож байна.
Монгол бахархал өдөрлөг
Суурь боловсролын төв:-ийн багш оюутнууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бахархал”,” Дэлхийд ганцхан дээлтэй Монгол” өдөрлөгүүдийг жил бүр уламжлал болгон Дархан-Уул аймгийг сургуулиудын хүрээнд зохион байгуулдаг.
COVID-19-ын халдварын үед иргэдэд үнэн зөв мэдээлэл түгээх нь
Дэлхий нийтийг хамарсан цар тахал COVID-19-ын халдварын үеэр сургуулийн захиргаа Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран өөрийн санхүүжилтээр хагас сая төгрөгний үнэ бүхий халвараас сэргийлэхийг уриалсан сурталчилгааны материалыг хэвлүүлэн Дархан сумын хүн амын төвлөрөл ихтэй багийн өрхийн эмнэлэг, үйлчилгээний газруудад байрлуулан, иргэдэд мэдээлэл түгээх ажлыг амжилттай зохион байгуулсан.
Лантуун хүүгийн богц 2020- Сайн үйлсийн аянд нэгдлээ.
Мөн түүнчлэн тус сургуулийн хамт олон өөрсдийн санаачлагаар Лантуун хүүгийн богц-2020 сайн үйсийн аянд нэгдэж Дархан сумын 1-15р багийн эрсдэлт нөхцөлд өдөр хоногийг өнгөрөөж байгаа хагас болон бүтэн өнчин, орон гэргүй, архины хамааралтай эцэг эхтэй, эцэг эхийн аль нэг нь хориход ял эдэлж байгаа зэрэг хэцүү амьдралыг туулж, хүнд нөхцөлд хоол хүнсний дутагдалтай амьдарч байгаа 200-аад хүнсний бүтээгдэхүүн, ахуйн ариун цэврийн бүрээгдэхүүн, витамин, гар ариутгагч, хүүхдийн маск зэргийг хандивлалаа.
Номын өглөг- Ном хандивлах аянд нэгдлээ.
Дархан хотын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын санаачлагаар, JCI Дархан залуучуудын сайн дурын байгууллагын дэмжлэгтэйгээр 445-р нээлттэй хорих ангид иж бүрэн “Номын сан” байгуулах үйл ажиллагаанд ДАРХАН ХААИС ном хандивлалаа. Энэ нь сургуулийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй оюунлаг хөрөнгө оруулалт юм.