🎓 10 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ

🎓 Дархан Сэжүн Хагдан 2025 оны хичээлийн эхний улирлын төгсөлт буюу 10 дахь удаагийн эрдмийн баяраа бид өнөөдөр (2025.05.31 Бямба гараг) ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
🌼 Ийнхүү 12 долоо хоногийн турш анхан шатны ангиас ТОПИК-т бэлдэх анги хүртэл нийт 5 түвшний 8 анги хичээллэв. Төгсөгчдөд Дархан Сэжун Институтийн захирал, эрдэмтэн багш нар албан ёсны сертификатыг гардуулсан юм. Анги бүрийн шилдэг төгсөгч:
🌼1А-1 ангийн төгсөгч Мөнхбатын Хулан
🌼1А-2 ангийн төгсөгч Ганбатын Урангоо
🌼1А-3 ангийн төгсөгч Батхишигийн Энх-Уянга
🌼1В-1 ангийн төгсөгч Намсрайн Нандин-Эрдэнэ
🌼1В-2 ангийн төгсөгч Дарханбатын Намууцэцэг
🌼2А ангийн төгсөгч Энхцэцэгийн Уянга
🌼2В ангийн төгсөгч Дарханбаярын Марта
🌼ТОПИК-т бэлдэх ангийн төгсөгч Ууганбаярын Хэрлэн нар тодорч, нэг улирал үнэгүй суралцах тэтгэлэг, гарын бэлгээр шагнуулав.
📚 Сурсан мэдсэнээ марталгүй, сайжруулж ирэх улирлын элсэлтээрээ эргэн уулзацгаая. Зуны амралтаа үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрүүлээрэй~