🎓 10 ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ
Дархан Сэжүн Хагдан 2025 оны хичээлийн эхний улирлын төгсөлт буюу 10 дахь удаагийн эрдмийн баяраа бид өнөөдөр (2025.05.31 Бямба гараг) ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ийнхүү 12 долоо хоногийн турш анхан шатны ангиас ТОПИК-т бэлдэх анги хүртэл нийт 5 түвшний 8 анги хичээллэв. Төгсөгчдөд Дархан Сэжун Институтийн захирал, эрдэмтэн багш нар албан ёсны сертификатыг гардуулсан юм.