Оюутны байр

ХААИС-ийн харъяа Дархан хот дахь Агроэкологи Бизнесийн сургуулийн оюутны байрны танилцуулга
Сургууль нь 1984 онд ашиглалтанд орсон 648.5м2 ашигтай талбай, нийт 3100 м2 талбай бүхий 350-400 оюутны багтаамжтай 4 давхар байр юм. Оюутны байрны өдөр тутмын үйл ажиллагааг байрын багш, оюутны байрны зөвлөл нэгдсэн удирдлагаар хангаж ажилладаг. Оюутны байрны багшаар 2012 оноос хойш Д.Сарангэрэл ажиллаж байна. 

Тус сургуулийн дотуур байр нь Оюутны дотуур байрны MNS 5869-2008 стандартын дагуу оюутнуудад амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн дараах үйчилгээг үзүүлж байна. Тухайлбал:

Өрөөний тоо 71
Суултуурын тоо 12
Угаалтуурийн тоо102
6 душ бүхий халуун ус 
36 М2 талбай бүхий номын сан 
60 хүний суудалтай зурагт, теннисний ширээ бүхий чөлөөт цагийн танхим
Оюутны аюулгүй байдлын үүднээс давхар бүрийг камержуулсан
Давхар бүр 4 хөргөгчтэй
Давхар бүрт хоол хийх зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан нийийн гал тогоо
Зүлэгжүүлсэн орчин, сагсны гадаа талбай 
Хүнс, ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний хүнсний цэг

 

Байрны зөвлөл: 
Оюутны байрны зөвлөл нь оюутнуудын ая тухтай амьдрах, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд байрын багш болон сургуулийн захиргаатай нягт хамтран ажилдаг. Сургуулийн захиргаа нь байрны зөвлөлийн ажлын үр дүнгээс хамааруулан сар бүр байрны зөвлөлийн дарга, давхарын дарга нарыг тус тус тодорхой хэмжээгээр урамшуулдаг.